Серхат Теоман: Хайрлаж дурлах зав алга гэж ярьдаг хүмүүст би дургүй

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 23

 

Үзэгчдийг дэлгэцийн өмнө уясаар байгаа Туркийн “Ээж” киноны сайхан залуу, цагдаагийн комиссар Синаны дүрд жүжигчин Серхат Теоман тоглосон билээ. Анх удаа улсынхаа олон алдартай жүжигчинтэй хамт нэг баг болон ажилласан Серхат “Ээж” кино дэлгэцэнд гарсны дараа олны харцыг булааж, охидын анхаарлыг татах болжээ.  

Түүний талаар уншигч таны мэдэхгүй зарим мэдээллийг хүргэж байна.

Серхат Теоман 1983 оны зургадугаар сарын 4-нд Туркийн Измир хотод төрсөн. Түүний биеийн өндөр нь 183 см.

Серхат урлагийн магистрын зэрэг хамгаалсан. Тэр найруулагч, продюсер төдийгүй кино зохиол бичдэг.  

Серхат цахим сүлжээнд их идэвхтэй байдаг. Тэр мөн хувийн вэб сайттай. Жүжигчин залуу 2001 оноос эхлэн кинонд дүр бүтээсээр одоо Туркт төдийгүй гадаадын орнуудад алдартай болжээ.

Серхат Теоман Арабын “МВС” телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо “Би хамгийн сүүлд 27 настайдаа дурласан. Хүмүүс надаас “Тэр цагаас хойш огт дурлаагүй гэж үү” гэж асуудаг. “Ажил ихтэй байна. Хайрлаж, дурлах зав алга” гэж хэлдэг хүмүүст би дургүй. Хайр гэдэг бол цаг зав биш. Хайр бол мэдрэмж. Ажил руугаа явж байхад ч хайрын мэдрэмж тантай хамт л байх болно” гэж ярьжээ.

Лейла Ферай и С.Теоман

Серхатын найз бүсгүй нь Туркийн авьяаслаг залуу жүжигчдийн нэг Лейла Ферай. Лейла 1993 онд төрсөн. Бүсгүй “Кёсем Султан” олон ангит кинонд тоглосон билээ.

Тэрбээр эмэгтэй хүний нүд, хөмсгийг нь хамгийн түрүүн хардаг гэнэ. Хүний нүд түүний дотоод сэтгэлийг илчилдэг гэж Серхат үздэг байна. Жүжигчин залуу “Эмэгтэй хүн зөв байх нь хамгийн чухал. Бусад зүйл нь дараагийн асуудал” гэжээ.

Серхат “Ээж” киноны бяцхан Мелекийн дүрд тоглосон жүжигчин Берен Гёкийлдызтэй хамт энэ онд нээлтээ хийсэн “Охин” олон ангит киноны гол дүрд тоглосон. “Охин” кино одоо туркчүүдийг ид байлдан дагуулж байгаа юм.

Серхат, Лейла нар нохой тэжээдэг. Тэд амралт, зугаалгаар явахдаа нохойгоо үргэлж авч явж, түүнтэйгээ селфидсэн зургаа цахим хуудсандаа байнга оруулдаг.

Турк нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон цахим сүлжээнд хатуу хяналт тавьдаг орон. Хэвлэлийнхэн олны танил хүмүүсийг дагах нь бага ч жүжигчид гадуур явахдаа олноос аль болох нуугддаг. Харин Серхат тийм биш. Түүнийг найз бүсгүйтэйгээ дэлгүүр хэсч явахад нь нууцаар зураг авч байгааг анзаарсан ч мэдээгүй мэт хувцас сонгож зогсоо нь.

Серхат “Ээж” кинонд Туркийн алдартай бүсгүй Жансу Деретэй хамтран тоглосондоо их баяртай байдаг аж. Тэд сайхан нөхөрлөж, зураг авалт дундуур нэгэндээ тусалж суугаа нь.

Жүжигчин залуугийн бүтээсэн дүрүүд дунд хүмүүст үзэн ядалт төрүүлсэн дүр нэлээд хэд байдаг аж. Тухайлбал, “Ордны өнөөгийн хүн” олон ангит киноны Саваш Атаман гэх залуугийн дүр нь үзэгчдийн сэтгэлд үзэн ядалт, хайр хоёрыг зэрэг төрүүлжээ. Серхат уг дүрийнхээ талаар “Миний амьдралд энэ киноны Саваш Атаманд тохиолдсон шиг зүйл болохгүй гэж найдаж байна. Түүний дүрийн зовлон шаналлыг мэдрэхэд надад хүнд байлаа” гэжээ.

Серхат олон алдартай сэтгүүлийн нүүрэнд гарч байсан.

Турецкий популярный актер Серхат Теоман

О.Чанцалдулам

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.55.188.35) 2019 оны 05 сарын 16

uursduu mongolchuud olon angit iimerhu setgeld hureh goy kino hiij chadaagui bj korea turk kinonudig ad uzej yadgiin ed nar hiij chadjishd

0  |  0
zochin(202.55.188.35) 2019 оны 05 сарын 16

turk jujigchid eregtei emegteigui tsarailag saihan yma kinond togloj bga bdal n engiin unemshiltei ih goy kosem eej zereg kinonuudaas l medlee

0  |  0
zochin(87.140.195.0) 2019 оны 01 сарын 29

emchiin durd togloson kinog ni uzeh ymsan

2  |  0
Вов(66.181.161.42) 2018 оны 11 сарын 23

Мэдлэг боловсролтой залуу байна.

0  |  0
Зайл(122.201.22.130) 2018 оны 11 сарын 23

Наад туркаа аваад хол оч

0  |  0
зочин (64.119.22.254) 2019 оны 01 сарын 14

үнэхээр боловсролтой сайхан залуу гэдэг нь харагдаж л байна даа

1  |  0
ӨӨӨӨ(112.72.2.206) 2018 оны 11 сарын 23

СаЙХАН САЙХАН.

0  |  0
Top