ӨМНӨГОВЬ: Даланзадгад сумын VI баг шинэ багийн төв, өрхийн ЭМТ-тэй боллоо

2018 оны 11 сарын 25

Бүтээн байгуулалтын жилд Өмнөговь аймгийн төв Даланзадгад сумын 2, 6, 8-р багийн төвийн контор, өрхийн эрүүл мэндийн төвийг шинээр барих ажлыг хийж байна. Өнгөрсөн баасан гарагт /2018.11.23/ Их уулын 6-р багийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвийн шинэ байрыг албан ёсоор нээж үйл ажиллагааг нь эхлүүлэв. Багийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвийг нэг дор төвлөрүүлснээр төрийн үйлчилгээ иргэдэд ойртож байгаа төдийгүй иргэд багийн ИНХурлаа хийх болон бусад арга хэмжээгээ орчин үеийн шийдэл бүхий ая таатай нөхцөлд зохион байгуулах боломж бүрдэж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top