Дөрвөн жилийн турш 12 см хүртэл хумсаа ургуулсан эмэгтэй

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 28

35 настай Елена Шилэнкова Оросын хамгийн урт хумстай эмэгтэй хэмээн алдаршжээ. Түүний хумсны урт 12 см хүрдэг.

Елена 35 настай, Санк-Петербург хотын оршин суугч юм. Тэрбээр хумсаа дөрвөн жилийн турш ургуулсан бөгөөд найз нөхөдтэйгөө маргалдсаны дараагаар амьдралынхаа дөрвөн жилийг хумсаа хугалахгүй ургуулахад анхаарч ирсэн байна.

Тэр хумснуудаа "миний охид" гэж дууддаг

Урт хумстай байх нь олон талаараа төвөгтэй байдаг талаар Елена ярьжээ. Жишээлбэл гадаа хүйтэрсэн ч бээлий өмсөхгүй, усанд шумбахгүй, ямар нэгэн спортоор хичээллэх боломжгүй, бага насны хүүхдэд ойртвол гэмтээх хөнөөлтэй гэх мэт зүйл тохиолддог ч энэ бүгдийг тэвчин хумсаа үргэлжлүүлэн ургуулах талаар хэлсэн байна.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top