ӨРНИЙН ЗУРХАЙ: Хумхынхан дайснууддаа цохилт өгнө

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 01

  

  Хонь

Өнөөдөр танд эсвэл том боломж олдоно, эсвэл залхуурна. Ажил тань тэвчээр барна. Гэхдээ үүнийг засахад амархан. Нөхцөл байдал танаас өөрийгөө дайчлахыг шаардвал хамгийн найдваргүй ажлыг ч зоригтой барьж ав. Хайртай хүнтэйгээ романтик байна. Өнөөдөр ярих биш дуугүй сонс.

  Үхэр

Өөртөө итгэлтэй, тайван байна. Яарах зүйлгүй, асуудалгүй өдөр. Өдрийг жирийнээр бус санаачилгатай өнгөрүүлвэл сонирхолтой байх болно.

  Ихэр

Онцгой үйл явдал болохгүй. Гэртээ байж, хайртай буйдан дээрээ хэвтэх нь танд таалагдана. Гэхдээ хялбархан хийж болох ажлыг бүү хойш тавь.

  Мэлхий

Сонирхолтой өдөр. Зүгээр сууж болохгүй. Идэвхтэй байснаар та олон зүйлийг амжуулна. Үүнээсээ эрч хүч авсан та дараа дараагийн ажлуудаа барьж авна.

  Арслан

Өнөөдөр таны хувьд амрах нь хамгийн зөв шийдвэр. Дуртай номоо бариад тухлан суу.

  Охин

Ямар ч зүйл эхэлсэн амжилттай байна. Хүмүүст санаагаа ойлгуулж чадна. Ихэнх зүйл таны эрч хүч, санаачилгаас хамаарна.

  Жинлүүр

Ямар нэгэн уран бүтээл хийхэд таатай өдөр. Зурж, бичдэг хүмүүст бүр таатай. Гэртээ өөрчлөлт хийж ч болох юм.

  Хилэнц

Таны толгойд ер бусын санаанууд төрнө. Энэ нь өөрчлөлт авчирна. Зөн совин үнэн байна.

  Нум

Бичиг цаастай зууралдаж мэднэ. Ажил хэргийн болон хувийн бичиг цаас, санхүүгийн холбогдолтой зүйлүүдээ эмхэлж цэгцлэхэд тохиромжтой өдөр.

  Матар

Өнөөдрийг та дуртай зүйлдээ зориул. Сонирхлыг тань татахгүй байгаа зүйлийг хийх хэцүү байх болно.

  Хумх

Дайснууддаа жинхэнэ цохилт өгнө. Замд тань хөндөлдсөн хүн том хохирол амсах болно. Гэхдээ та хүнлэг байх хэрэгтэй.

  Загас

Залхуурч, нойр хүрнэ. Энэ байдал оройг хүртэл үргэлжилж ч мэднэ. Өглөө нэг аяга сайн чанарын кофе уу. Ингээд нэмэргүй бол өнөөдөр өөр юу ч таныг сэргээхгүй.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top