Сайн дураараа, яг одоо шинжилгээнд...

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 01

Өнөөдөр ДОХ-ын эсрэг өдөр. Монгол Улсад анх 1992 онд ХДХВ тээгч иргэн бүртгэгдсэнээс хойш 26 жил өнгөрчээ. Хэдийгээр энэ өвчний вирусыг тээгчийг бүрэн эмчлэх эмчилгээ дэлхийд байхгүй ч анагаахын шинжлэх ухаан хөгжихийн хэрээр төгс эмчилгээ рүү алхам алхмаар ойртсоор байна. Монголд өнөөдрийн байдлаар ХДХВ-тэй 267 иргэн бүртгэгджээ. Гэхдээ нэг хүний цаана таван вирус тээгч илрээгүй гэж тооцоолбол хүн ам цөөтэй манай улсад аюулын харанга дэгдэхээр хэмжээнд хүрсэн гэдгийг эрүүл мэндийн салбарынхан цохон онцлов. ДОХ-той өвчтнүүдийг насаар нь ангилвал 25-39 насныхан байгааг мэргэжлийн байгууллагаас мэдэгдлээ. Энэ нь залуучуудын бэлгийн боловсрол муу, бэлгийн олон хавьтагчтайг харуулсан үзүүлэлт гэж мэргэжлийнхэн тайлбарлаж байна.


 

Мөн ХДХВ тээгчдийн 80 хувь нь бэлгийн цөөнх буюу хэвийн бэлгийн харилцаанд байдаггүй иргэд байна. Дэлхийн анагаах ухаан хөгжихийн зэрэгцээ Монгол Улсын илрүүлэлт, эмчилгээ ч мөн сайжирсан бөгөөд халдвартай эхээс 24 эрүүл хүүхэд төрүүлж чаджээ.

Хүний дархлал хомсдлын вирус нь цусаар дамжин халдварладаг ч Монголд бүртгэгдсэн бүх тохиолдлууд бэлгийн замаар халдварлагдсан байдаг аж. Залуучууд сайн дурын шинжилгээнд тэр бүр хамрагдахаас зайлсхийдэг нь эрсдлийг улам хүндрүүлэх, тараах гол нөхцөл болж байгааг мэргэжилтнүүд ярив. Тийм учраас илрүүлэлтийг эрчимжүүлэх үүднээс удахгүй тус өвчнөөр өвчилсөн эсэхээ мэдэх тестийг Монголд оруулж ирэхээр болжээ. Тест хэрэглэхдээ шүлснээс дээж авах ба шууд хариу нь гарах учраас илрүүлэлтийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.


 

 

 

 

Б.ЗАЯА

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top