Я.Содбаатар: Ёс зүйн хариуцлага хүлээж өөрийн хүсэлтээр ажлаа өгч байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2018 оны 12 сарын 03

 Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас эхнэрийнхээ компанид их хэмжээний зээл авч өгсөн хэрэгт холбогдсон Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар ёс зүйн хариуцлага хүлээж, албан тушаалаа хүлээлгэн өгч байгаагаа дөнгөж сая мэдэгдлээ. Тэрбээр өнөөдөр /2018.12.03/ үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өгсөн байна.

Үүнтэй холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэрбээр "Зам, тээврийн хөгжлийн сайдын хувьд ЖДҮ-тэй нэр холбогдсондоо харамсаж байна. Тиймээс ёс зүйн хариуцлага хүлээж сайдын үүрэгт албан тушаалаас чөлөөлөгдөх өргөдлөө хүлээлгэж өглөө. Миний хамаарал бүхий аж ахуйн нэгж хуулийн дагуу зээлд хамрагдсан. Энэ зээлийг хуулийн дагуу авч, төсөл амжилттай хэрэгжиж байна. Зээлийг эргүүлэн бүрэн төлсөн. Нэг ёсондоо Монголын төртэй тооцоогоо дуусгасан гэж ойлгож болно.

Хэдийгээр хууль зөрчөөгүй ч гэсэн улстөрчийнхөө хувьд өнөөгийн улс төрийн нөхцөл байдлыг үнэлж, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хийж байгаа шударга ёсны тэмцэл, олон жил бугшсан нам дамжсан бүлэглэлийн эсрэг хийх тэмцэлд дэмжлэг болох үүднээс ийм алхам хийж байна. Цаашдаа УИХ-ын гишүүнийхээ хувьд шударга, зөв нийгэм байгуулахын төлөө тэмцэнэ. Би өөрийн хүсэлтээр ажлаа өгч байна. Манай салбарт ажил сайн явж байгаа. Ёс зүйн хариуцлага хүлээж өгч байгаа болохоор УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд асуудлыг шийдэх байх" гэх тайлбарыг өглөө. 

 

 

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
MAH(91.96.13.238) 2018 оны 12 сарын 06

yamar mundag yum be, yostoi er hun

0  |  0
zochin(73.51.245.247) 2018 оны 12 сарын 03

er xurga

0  |  0
Зочин(203.217.139.225) 2018 оны 12 сарын 03

Сайн байна. Өөрийн хүсэлтээр ажлаа өгч байгаа чинь. Одоо ёс зүйн хариуцлагаа хүлээгээд дараа нь хуулийн хариуцлагаа хүлээнэ биз дээ. Ард түмний хөрөнгнөөс эхнэртэй авч өгсөн хүн. Их хурлаас чөлөөлөгд эсвэл түтгэлзүүлээд шалгуул. Тэгвэл жинхэнээсээ шудрага болно. Ард түмэн Хүрэлсүхийг хир шудрагыг харж байгаа шүү.

0  |  0
Чонын гөлөг байна(103.10.21.105) 2018 оны 12 сарын 03

Та нар ажлаа өгч байгаагаа бүү шоу болго. Өөр зам байхгүй. Хүрэлсүх сайндаа өгүүлээп ч байгаа юм биш. Ерөөсөө байх газар чинь шорон. Удахгүй 20 онтойгоо цугуу эсвэл наана нь бүгд зайлна шүү дээ та нар

0  |  0
иргэн(202.179.24.157) 2018 оны 12 сарын 03

сайн даа ч Чи өгөөгүй Иргэд олон түмний Уур хилэнгээс Айсан биз дээ үүнээс хойш Иргэдэд зориулсан болон Төрийн өмч рүү Савараа Бүү дүрж бай Сайн санаж яв Ард иргэд үргэлж Хүчтэй байдаг юм шүү

0  |  0
Свелана(103.29.144.2) 2018 оны 12 сарын 03

Ёстой юм ёсоороо болж байна даа.

0  |  0
bbb(202.9.43.60) 2018 оны 12 сарын 03

Odoo alban tushaal ogson bol huuliin hariutslagaa huleenee ho zugeer

0  |  0
Top