АН хоёр ЭРДЭНЭ-ээсээ салаагүй цагт алд дэлэм АЛДАНА

Шат, шатны сонгуульд МАН-ыг ялалт байгуулахад одоогийн сөрөг хүчин болох АН-ынхан өөрсдөө ихээхэн үүрэг гүйцэтгэсэн байдаг. Тэдний нам доторх хагарал, фракц хоорондын талцал нь ялагдлын гол шалтгаан болсон гэдгийг АН-ынхан өөрсдөө ч хүлээн зөвшөөрдөг. Тухайн үед төрийн эрхийг барьж байсан АН-ынхан дотоод асуудлаа тогоондоо шийдэж чадалгүй явсаар шат, шатны сонгуульд оролцсон нь тэдний хамгийн том “алдаа” байсан гэхэд болно.

Хэрэв тэд өнөөдөр намын дарга С.Эрдэнэ, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хоёроосоо салахгүй бол 2016 оны УИХ-ын ээлжит сонгуульд гаргасан том “алдаа”-аа ирэх 2020 оны шат, шатны сонгуульд давтаж мэдэх дүр зураг харагдаж эхэллээ. Өөрөөр хэлбэл, энэ хоёр эрийг байгаа цагт парламентын сөрөг хүчин болох АН-ынхан нар үзэхгүй нь бололтой. Учир нь, парламентын “бүдүүн” бүлгийг сөрж зогссон УИХ дахь АН-ын бүлэг дотроо хоёр хуваагдаж, эцэстээ хоёр гишүүнийх нь нэг нь намаасаа хөөгдөж, нөгөө нь бүлгээ “голсон”-оор АН-ынхан парламентад сөрөг хүчний үүргээ биелүүлэх чадамжгүй болж, бүлэг нь тарж байна.

АН-аас нэр дэвшиж УИХ-ын гишүүн болсон Ж.Батзандан, Л.Болд, Д.Мурат нарыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг унагах эсэх асуудлыг хэлэлцэх үеэр намынхаа, бүлгийнхээ эсрэг кноп дарсан гэх үндэслэлээр АН-ын дарга С.Эрдэнэ, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нар улс төрийн хариуцлага хүлээлгэж, Ж.Батзанданг намаасаа хөөж, Л.Болд болон Д.Мурат хоёрын нэр дэвших эрхийг нь дөрвөн жилээр хязгаарлах шийдвэрийг гаргасан юм. Энэ шийдвэрийг доромжлол гэж үзсэн УИХ-ын гишүүн Л.Болд бүлгээсээ гарч байгаагаа мэдэгдсэнээр УИХ дахь АН-ын бүлэг задарлаа. Ингэснээр АН-ынхан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх, цаашлаад парламентын төвшинд улс төрийн шийдвэр гаргах, байр сууриа илэрхийлэх чадамжгүй болж байгаа юм.

Харин Л.Болд, Ж.Батзандан нар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тодотгож хэлсэнчлэн УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нарын "толгойлдог" гэгддэг нам дамжсан МАНАН бүлэглэлийн эсрэг сонголтыг хийсэн гэдгээ ил тод илэрхийлсэн төдийгүй АН-ын дарга С.Эрдэнэ, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нарын журмын нөхдөө МАНАН бүлэглэлийг хамгаалж, 60 тэрбумын хэргийг өмгөөлсөн хэмээн буруутгаж байна. Эсрэгээрээ УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Д.Мурат нарыг журмын нөхөд нь эх орноо бодсон шийдвэр гаргаж, эцсийн мөчид Засгийн газрыг унагахын эсрэг кноп дарсан үйлдлийг нь зөвтгөж байгаа аж.

Тэгвэл АН-ын батлахыг өвөртөлсөн мянга, мянган шударга гишүүд нь АН-ын дарга С.Эрдэнэ, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хоёрт улс төрийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хүчтэй ярьж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, энэ сарын 5-нд болон АН-ын Их хурлаар дээрх хоёрт хэд, хэдэн үндэслэлээр улс төрийн хариуцлага тооцож, албан тушаалаас нь огцруулах шаардлагатай гэж үзэж байгаа аж. Энэ бүхнээс үзэхэд, АН-ын Их хурал хариуцлага, шинэчлэлийг хөндсөн ширүүхэн болох дүр зураг харагдаж байна.

Харин олон нийтийн зүгээс АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, УИХ дахь АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Эрдэнбат нарыг МАНАН бүлэглэлийн гол тоглогчдын нэг гэж хардаж байна. Учир нь, нам дамжсан бүлэглэлтэй тэмцэж, төрийг цэвэрлэхээ мэдэгдсэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг эсэргүүцэж, УИХ-ын дарга М.Энхболдын талд кноп дарах даалгаврыг бүлгийн есөн гишүүндээ үүрэг болгосон нь үүнийг гэрчилж байгаа гэнэ.

Энэ ч утгаараа МАНАН бүлэглэлийн “толгойлогч”, 60 тэрбумын хэргийн “эзэн” гэгдээд байгаа УИХ-ын дарга М.Энхболдыг дагаж, намынхаа нэр хүндийг шороотой хутгасан, дээр нь УИХ дахь намын бүлгээ задалсан зэрэг шалтгаанаар АН-ын дарга С.Эрдэнэ, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хоёрт улс төрийн хариуцлага тооцох ёстой гэдэг байр суурийг намынх нь нөхөд, бусад лидерүүд болон сонгогчид нь хүчтэй илэрхийлж байна. Үнэхээр ч АН-ынхан С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат хоёроосоо салаагүй цагт өнгөрсөн 2016 онд болсон шат, шатны сонгуульд санаанд оромгүй ялагдал хүлээсэн “алдаа”-гаа ирэх 2020 оны сонгуульд дахин давтаж мэдэх дүр зураг ч харагдаж байгаа юм.  

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 26 )

Zochin [ 31.35.91.181 ]      |     2018 оны 12-р сарын 05 -нд, 13:32 минутанд

Unen chuu ene 2 sdakaas salahgui bol niiteeree laaz uchiglunu chuu ardchilsan namiinhan

зээээ [ 103.26.195.119 ]      |     2018 оны 12-р сарын 05 -нд, 12:27 минутанд

цаг хугацаа шалгуураар урвагчдыг Илруулдэг жамтай!!! АН-н гишууд ойлгохцаг болжээ?!

matilda [ 41.138.89.194 ]      |     2018 оны 12-р сарын 05 -нд, 12:17 минутанд

Зээл ба санхүүжилт Зээлийн санал нь € 2000 / € 4,500,000 хүртэл санал болгодог Холбоо барих (Имэйл: matildalecoustre@gmail.com) Биднийг нөхөн төлж чадах хүн бүрт € 2,000 € 4,500,000 санал болгож байна. Хүүгийн хувь Жилд 2%. Манай зээлийн хэлтэс нь: - Үл хөдлөх хөрөнгийн зээл - Авто зээлийн худалдан авалт - Орон сууц худалдаж авахад бэлэн байна - Хувийн компанийн зээл - Хувийн зээлийн төсөл - Хувийн зээл - Хөрөнгө оруулалтын зээл Хэрэв танд зээл хэрэгтэй бол бидэнтэй холбоо барина уу. И-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 22995595177

Зочин [ 202.72.245.204 ]      |     2018 оны 12-р сарын 05 -нд, 11:51 минутанд

ҮНЭХЭЭР ГАР ХӨЛ НЬ БОЛСОН БОЛОЛТОЙ

зочин [ 203.91.118.247 ]      |     2018 оны 12-р сарын 05 -нд, 06:32 минутанд

Миеэ, 60 тэрбумын гар хөл болж дээ, АН ,,, С.Эрдэнэээс салахгүй бол АН дахин сэхэхгүй байх аа даа

МОНГОЛ [ 202.179.27.1 ]      |     2018 оны 12-р сарын 04 -нд, 05:17 минутанд

МАНАН-ГАА ХАМГААЛСАН УЛААН ХАМГААЛАГЧИД АРДЧИЛСАН НАМ ЭХ ОРОНД ХЭРЭГГҮЙ

Зочин [ 202.131.227.82 ]      |     2018 оны 12-р сарын 04 -нд, 05:07 минутанд

Батзандан нарын 3 хүнийг хөөх нь зөв өө. Нам нэгдмэл бодлоготой байх ёстой

Зочин [ 59.153.87.199 ]      |     2018 оны 12-р сарын 04 -нд, 02:14 минутанд

Энэ үнэн зөв бичжээ. Яг ийм дүр төрх 2 Э д харагдаад бүр саяын явдал үнэн юм гэдгийг баталж өглөө энэ нам 2 э-ийн хувьчлаад авчихсан нам биш шүү Засгаа дэмжсэн 3 т талархал илэрхийлж дэмжиж байгаагаа уламжлая Батзандан үнэхээр улс төрийн лидер мөн Та 3т амжилт хүсий зөв алхам хийсэн шүү

Иргэн [ 202.131.227.171 ] 2018 оны 12-р сарын 04 -нд, 02:45 минутанд

Тантай санал нэг байна. Энэ 2 Э чинь МАНАН-гийн эд эс нь юм бишүү. Яг л тэгж харагдаад байгаам даа. Эд нарт дахин итгэх итгэл алдарсаан. Их хурлаараа зайлуулбал таарна сдануудыг. Гутаж байна.

Сонгогч [ 202.180.218.40 ] 2018 оны 12-р сарын 04 -нд, 04:25 минутанд

Санал нэг байна. Гурван гишүүн зөв алхам хийсэн.

Zochin [ 64.119.22.32 ]      |     2018 оны 12-р сарын 04 -нд, 02:07 минутанд

20-on budaa bolloodoo Erdenees bolj DEEREMCHDIIN bulegleliin gishuun dargatai namaa gej......

зориг [ 103.26.193.163 ]      |     2018 оны 12-р сарын 04 -нд, 01:30 минутанд

Зөв. Энэ нийтлэлийг АН ын ирээдүйд санаа зовсон хүн бичжээ. Гишүүд дэмжигчид нь нэгийг бодох хэрэгтэй байх

ДОРЖ [ 49.0.149.20 ]      |     2018 оны 12-р сарын 04 -нд, 01:00 минутанд

БАТЗАНДАН БОЛД НАРЫГ ХӨӨЖ БАЙГАА НЬ МИЕЭ ЭБИ НАРЫН МОНГОЛЫГ БАЯЛАГТАЙ НЬ ДЭЭРЭМДСЭН ДЭЭРЭМЧИД ХИЙСЭН ЗҮЙЛЭЭС ХАМГААЛАХЫН ТУЛД УИХыгТАРААХ ТУХАЙ ман Ж,МӨНХБАТ ан Д,ЭРДЭНЭБАТ НАР УДАА ДАРАА ЯРИАД БАЙГААГ СОНГОГЧ ОЛОН ТҮМЭН ТУНГААЖ ҮЗЭЭРЭЙ ЗОРИУД ХУГАЦАА ХОЖИХ САНАА АГУУЛЖ БУЙ БОЛОЛТОЙ ИХ ХУРАЛ ТАРСНААР ЭНЭ ХҮМҮҮСТ ХОЖИЛ ИРНЭ ГЭЖ ТООЦОЖ БАЙГАА БОЛОЛТОЙ

Дорж [ 66.181.183.97 ]      |     2018 оны 12-р сарын 04 -нд, 00:07 минутанд

Олигтой аавын хүү Монголд байхгүй.Болж бүтэхгүй хүмүүсийн цуглуулга гэдэг үнэн шүү.Юу үнэн энэ үнэн.Үгүйгүй хоосон хүмүүс оюун ухаантай болох боддог болох боломжгүй.Хэрэв боддог болох юм бол хөгжинө.Бодуулдгүй болгодог технологи 27 жил хэргэлсэн .Жишээ : Уяач болгож буруу тийш Монголыг эргүүлэхэд нэг 40 сая ам доллар зарцуулж байсан.Тэд моринд хайртай байгаагүй.Тэд Монголын насыг богиносгож хүмүүсийг эргүү тэнэг болж байгааг харан шоолж байсан юм.

Ganaa [ 103.57.94.58 ]      |     2018 оны 12-р сарын 03 -нд, 23:12 минутанд

D. Erdenebat gej urgeij yumiig harluulsan gatsaasan gutaasan zuil yridag hun dahiad songogdohoosoo unhgursun er n ih taaruuhan gishuun de

Иргэн [ 78.116.228.97 ]      |     2018 оны 12-р сарын 03 -нд, 17:52 минутанд

Эрдэнэбат ноотой өөдтэй хүн биш луйварчин.СЭрдэнийг гайгүй юм уу гэсэн таарсан амьтан бна.

иргэн [ 150.129.142.120 ]      |     2018 оны 12-р сарын 03 -нд, 16:55 минутанд

Нарантуяа гишүүн урам хугалсан. Мэдлэгтэй, боловсролтой, зарчимч гэж бодсон үгүй байна. Улс төрийн нөхцөл, улс орны байдлыг мэдэрч, өөрийн толгойгоор шийдвэр гаргаж чадахгүй бол УИХ-ын гэж яваад ч яах юм билээ. Ийм л байх юм бол 5 дугаар ангийн хүүхэд ч очоод хүний хэлснээр товчлуураа дараад тоглоод байж болноодоо.

Иргэн [ 66.181.161.8 ]      |     2018 оны 12-р сарын 03 -нд, 16:51 минутанд

АН нам сѳнѳтүгэй задартугай мѳхѳхтүгэй яагаад гээч энэ нам МОНГОЛЫН тѳрд гарах тоолондоо МОНГОЛЫГ маань сүйрүүлж хамаг мѳнгѳ хѳрѳнгѳ юу ч үгүй болгочихоод байдаг эд зѳвхѳн Америк Хятдын заавраар л хѳлѳлдѳг Монголоос урвасан ѳѳдгүй хуншгүй цагаач зулбасгадууд үх баа

Зочин [ 103.212.118.106 ] 2018 оны 12-р сарын 04 -нд, 01:29 минутанд

Зөв. МАН, АН аль нь ч тарах ёстой. Олон хүн ийм бодолтой байгаасай.

Зочин [ 202.131.227.171 ] 2018 оны 12-р сарын 04 -нд, 03:08 минутанд

Дэмжиж байна

matilda [ 156.0.212.1 ]      |     2018 оны 12-р сарын 03 -нд, 16:45 минутанд

хувийн дундын зээлийн санал Би зээлдүүлэгч гэдгээ танд мэдэгдэнэ Зээлдүүлэгчид хэрэгтэй байгаа сэтгэлээр унасан хүмүүсийг аврахаар ирдэг шударга хүмүүс. Би асууна Миний зээлийг бизнес эрхлэхгүйгээр шударга, үнэнч шударга хүмүүст санал болгодог Учир нь би бол миний үгийн эхнэр бөгөөд миний үйлчлүүлэгчдэд хамгийн сайн зээл олгодог Ямар ч урам хугармааргүй байна. Би чамд хэрэгтэй байгаа хэмжээгээ өгөөч таны сонгосон төлбөрийн чадвартай хугацаа. Миний de 03,02% de байна Алексей таны болон файл бүртгэлийн.email: matildalecoustre@gmail.com

АМЖИЛТ [ 103.229.121.106 ]      |     2018 оны 12-р сарын 03 -нд, 15:48 минутанд

БАТЗАНДАН ДЭНДҮҮ ШУДАРГА ЗӨВ

Элбэгдоржоо [ 202.9.43.99 ]      |     2018 оны 12-р сарын 03 -нд, 14:50 минутанд

Хөөе та минь энэ намын хулгаичуудаас салж монголоо амьд үлдээхээ бодохгүи юмуу..эрдэнэ бну элбэг нь бну монголд одоо хамаа бну..28 жил энэ хувалзнуудад газар нутгаа өглөө одоо болоо бусуу

matilda [ 156.0.212.1 ]      |     2018 оны 12-р сарын 03 -нд, 14:36 минутанд

хувийн дундын зээлийн санал Би зээлдүүлэгч гэдгээ танд мэдэгдэнэ Зээлдүүлэгчид хэрэгтэй байгаа сэтгэлээр унасан хүмүүсийг аврахаар ирдэг шударга хүмүүс. Би асууна Миний зээлийг бизнес эрхлэхгүйгээр шударга, үнэнч шударга хүмүүст санал болгодог Учир нь би бол миний үгийн эхнэр бөгөөд миний үйлчлүүлэгчдэд хамгийн сайн зээл олгодог Ямар ч урам хугармааргүй байна. Би чамд хэрэгтэй байгаа хэмжээгээ өгөөч таны сонгосон төлбөрийн чадвартай хугацаа. Миний хүү 2-3% байна   Надад зээл авахыг хүсч буй хэмжээ болон төлбөрийн хугацааг мэдэж байхын тулд би та бүхэнд нээлгэж өгөх бичиг баримтуудын жагсаалтыг

Зочин [ 103.212.117.157 ]      |     2018 оны 12-р сарын 03 -нд, 14:06 минутанд

МАНАН байдаг туунийг 2 нам хамгаалдагийг ч бас хайрлаа хоёр еер нам гэж Болсон угуй ашиг сонирхолоороо нэгдсэн нам болжээ би уг нь Нарантуяа гишуунийг бараг Еренхий сайд болчих боловсролтой эмэгтэй гэж бодож байлаа гэтэл

толгойгүй гишүүд [ 150.129.142.120 ] 2018 оны 12-р сарын 03 -нд, 16:54 минутанд

Харин тиймээ. Нарантуяа гишүүн урам хугалсан. Мэдлэгтэй, боловсролтой, зарчимч гэж бодсон үгүй байна. Улс төрийн нөхцөл, улс орны байдлыг мэдэрч, өөрийн толгойгоор шийдвэр гаргаж чадахгүй бол УИХ-ын гэж яваад ч яах юм билээ. Ийм л байх юм бол 5 дугаар ангийн хүүхэд ч очоод хүний хэлснээр товчлуураа дараад тоглоод байж болноодоо.

Зочин [ 202.131.227.171 ] 2018 оны 12-р сарын 04 -нд, 03:10 минутанд

Нарантуяа гишүүнийг маш их үнэлдэг байлаа. Одоо урам хугарсаан.

ард түмэн [ 66.181.183.123 ]      |     2018 оны 12-р сарын 03 -нд, 13:37 минутанд

С.Эрдэнэ язартлаа таргалж.хагартлаа баяжсан ахмадуудыг сонгуульд маш их ашиглаж хүүхэд хуурч бга юм шиг олон жил ахмадуудыг аяга хоол хундага архиар хуурч олон жил санал авлаа тэгсэнээрээ ч хагартлаа баяжлаа ш дэ

Иргэн [ 202.126.89.236 ]      |     2018 оны 12-р сарын 03 -нд, 13:32 минутанд

М.Энхболдыг өмөөрөөд бхыг бодход их л хайртай бн даа АН, МАН биш МАНАН юм бн . Эрдэнэбат гэдэг эрлийз нөхөр АН-ыг самарлаа

иргэн [ 103.212.117.235 ]      |     2018 оны 12-р сарын 03 -нд, 12:06 минутанд

өөрийнхөө ашгийг хараад дураараа шийддэг хүмүүс дангаараа ь явж байг. намаар яах гээд байгаа юм. хөөх нь зөв

Тэнгэрийн заадал [ 103.10.21.105 ]      |     2018 оны 12-р сарын 03 -нд, 12:06 минутанд

Ан-ын алхам зөвөөс зөв. Нэг багийн алуураасаа саллаа. Өөр салах хүн зөндөө би. Жишээ нь Элбэгдорж гуай......

ШИНЭ ҮЕ [ 202.179.26.191 ]      |     2018 оны 12-р сарын 03 -нд, 11:59 минутанд

АЛДАА ГЭЖ НОХОЙТООД БАЙГААРАЙ.АН ОДОО ХҮРТЭЛ МИ ЭНХБОЛДЫН МАН-ТАЙ НЭГ БАЙЖ ИРСЭН.

анраа [ 103.212.117.100 ] 2018 оны 12-р сарын 03 -нд, 12:18 минутанд

2 эрдэнэ -г зайлуулах хэрэгтэй

ард түмэн [ 66.181.183.123 ] 2018 оны 12-р сарын 03 -нд, 13:39 минутанд

2 эрдэнийг яаралтай зайлуулахгүй бол АН дараагийн сонгууль нэг ч санал авч чадахгүй шүүү

Zochin [ 64.119.22.32 ] 2018 оны 12-р сарын 03 -нд, 23:13 минутанд

Deeremchdiin bulegleliin 2-gishuun ene hoeriig Namaasaa uter turgen huuhgui bol AN-sunuh talruugaa helbiileedee. Gishuud bosoh tsag ni boljdee

Сараа [ 202.179.31.43 ] 2018 оны 12-р сарын 06 -нд, 04:39 минутанд

Эрдэнэ одоо хол оо яв чи хэрэггүй

Go to top of page