Үзэсгэлэн: Г.Ганбаярын ”The Magic Life 2: Хун сагаан шубуун мэтэ”

Ганзоригтын Ганбаяр нь Хэнтий аймгийн Батширээт сумын буриад зураач. Тэрбээр өөрийн хоёр дахь бие даасан үзэсгэлэнгээ The Magic Life 2: Хун сагаан шубуун мэтэ гэх нэртэйгээр дэлгэх гэж байна. Тэрбээр үзэсгэлэндээ буриад угсааны түүх, гарвал, он удаан яригдаж ирсэн домгийн сэдвээс санаа авч, бодит дүр дүрслэл, зүүд, зѳн билэг, ид шидийг харуулсан ѳѳр ѳѳр ертѳнцтэй бүтээлүүдээ дэлгэх гэнэ.

Буриад түмний өвөг дээдэс Байгаль нуурын ар өврөөр нутаглаж асан эртний анчин гөрөөчин ойн иргэдийн нэгэн бөгөөд XIII зуунаас өмнө Байгалаас хойш Зүлгэ (Лена) мөрний сав, Байгаль орчим амьдарч байсан Хорь Түмэд, Баргужин төхөмд аж төрөх баргуд зэрэг Монгол угсааны аймгууд байсан ажээ. Эдүгээ буриад монголчууд нь Хэнтий, Дорнод, Сэлэнгэ аймаг, ОХУ-ын Эрхүү муж, Читамуж, Өвөр Монголын Хөлөн буйр аймгийн Шинэхэн нутагт оршин суудаг.

The Magic Life 2: Хун сагаан шубуун мэтэүзэсгэлэн угсаатны  ёс заншил, зан үйл, хувцас хэрэглэл түүх, соёл урлаг зэргийг сурталчлан, дэлгэрүүлэх зорилго тээсэн нь мэдээж. 

Үзэсгэлэн Norphei Art галерейд 2018 оны арванхоёрдугаар сарын 10-ны 17:00 цагаас нээлтээ хийж, арванхоёрдугаар сарын 16-ны ѳдѳр хүртэл үргэлжилнэ.

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page