ДОРНЫН ЗУРХАЙ: Чимэг зүүх, бүжиг наадам үүсгэхэд сайн

2018 оны 12 сарын 08

Өвлийн дунд хөх хулгана сар Зургаан цагаан мэнгэтэй Хөх нохой өдөр

  • Аргын тооллын: 2018.12.8, Бямба гараг
  • Билгийн тооллын: 1
  • Наран ургах шингэх: 08.25-17.05
  • Үс засуулбал: Нас ахар болно
  • Барилдлага: Идэр
  • Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэх, эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах, хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох, бие татвал бурханыг дурьдахуй болой. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ИРГЭН(202.179.26.100) 2018 оны 12 сарын 09

8-НД ҮСЭЭ АВХУУЛЧИХСАН ХҮН УДАХГҮЙ НАС БАРАХ УУ.ӨНДӨР НАСТАЙ ХҮНИЙ НАС АХАР БОЛОХООР ХИР УДАХ ВЭ ЛАМ НАР АА.ӨМНӨ НЬ ӨВЧИН ИХ ИРНЭ ГЭСЭН ӨДӨР ҮСИЙ НЬ БАС АВАХУУЛСАН ЯАГАА Ч ҮГҮЙ.ДАХИАД НАС АХАР БОЛОХ ӨДӨР ҮСИЙ НЬ ЗАСУУЛАХГҮЙ БҮР АВАХУУЛБАЛ ИЛҮҮ ИХ НАС НЬ БОГИНО БОЛОХ УУ.ЛАМ БАГШ АА.ХАДАМ ААВ ИХ БАЯН СОХОР ӨВГӨН БИЙ.

0  |  0
Top