ӨРНИЙН ЗУРХАЙ: Хониныхон өнөөдөр амжилтад хүрч чадна

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 08

  

  Хонь

Хониныхон өнөөдөр юу хүсч байгаагаа тодорхой мэднэ. Үүн дээрээ нэмээд хамгийн энгийн замыг ч олно. Бүгдийг гайхалтай тодорхой болгож чадах учир амжилтад хүрч чадна.

  Үхэр

Ажил хэрэг болон төлөвлөгөөнд тань саад болсон хүнд уурлана. Өнөөдөр багаар ажиллаад хэрэггүй. Зөвхөн танаас шалтгаалах ажилд л өдрийг зориул.

  Ихэр

Тодорхойгүй байх нь асуудал дагуулна. Гэхдээ тодорхой байхын тулд хэрүүл шуугиан үүсгээд хэрэггүй. Дуугүй байх нь мянган үг хэлснээс дээр байх үе бий.

  Мэлхий

Маргаанд оролцоод хэрэггүй. Бусдын санаа бодлыг үгүйсгэмээр санагдана. Гэхдээ та өөрийн бодлоо дотроо хадгал.

  Арслан

Эргэн тойрны хүмүүс таны тэвчээрийг шалгаж байгаа мэт санагдана. Гэхдээ аливааг хүндээр хүлээж авах хэрэггүй. Ингэж чадахгүй бол та дараа нь харамсана.

  Охин

Хамтран ажиллагсдаасаа шүүмжлэл сонсоно. Гэртээ ч та ажиглалтын төвд байх учир хайртай хүмүүстэйгээ харилцаагаа нураахаас болгоомжил.

  Жинлүүр

Таны толгойд олон сайхан бодол орж ирнэ. Зүрх сэтгэлээ ч сайн сонс. Дарга нарынхаа анхааралд өртөхгүйн тулд тэднээс аль болох хол бай.

  Хилэнц

Санхүүгийн эрх чөлөөний асуудал тулгарна. Дуугаа өндөрсгөвөл бүхнийг нурааж мэднэ. Мөнгөтэй холбоотой асуудлыг өөрийнхөө хүчээр шийд.

  Нум

Өнөөдөр та командлагч нь бай. Ширүүн маргаан гаргахгүйн тулд өөрийнхөө ажлыг л хийж, бодож буй зүйлээ дотроо хадгал.

  Матар

Нөхцөл байдлыг өөрчлөх гэж зүтгээд хэрэггүй. Өөрчилж чадахгүй зүйлээ хүлээн зөвшөөр гэсэн үг ч бий. Яарах хэрэггүй. 

  Хумх

Шударга үнэний төлөө санаагаа чилээнэ. Эргэн тойрны болон дэлхий нийтийн шударга ёс сэтгэлийг тань зовооно. Гэхдээ шударга үнэнийг олоод юу хийнэ гэж?

  Загас

Ямар нэгэн тодорхой байгаа асуудлыг шийдэхэд таатай өдөр. Өөрийнхөө ажил, асуудалд анхаарлаа хандуул. Эргэн тойрныг анзаараад хэрэггүй.  

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(64.119.26.107) 2018 оны 12 сарын 08

YAG ONOHIIG ONOL GENE ZURHAI TIIM BAIH GEDGIIG UZDEGGUI

0  |  0
Top