Сураггүй болсон иргэнийг эрэн хайх ажиллагааг дахин эхлүүллээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 12 сарын 09

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ сураггүй болсон иргэнийг Эгийн гол орчмоос эрэн хайж байна. Тодруулбал,  энэ сарын 2-3-нд шилжих шөнийн 02:00 цагийн үед Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг, Эгийн голын орчимд 28 настай эрэгтэй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гарч яваад сураггүй боллоо гэх дуудлагын дагуу Онцгой байдлын алба хаагч, ар гэрийнхэн нийлсэн 48 хүн эрэн хайх ажиллагааг явуулж эхэлсэн юм. Сураггүй болсон иргэнийг Эг голын мөс цөмөрснөөс эрсэдсэн байж болзошгүй гэж үзэн, голын зүүн эрэг дагуу 25 цооног гарга, хоёр удаа шумбалт хийж, завиар таван км, явганаар голын эрэг дагуу 11 км зайд эрэн хайх ажиллагаа хийжээ. Голын мөсний зузаан 5-10 см, зарим хэсэгтээ хоёр см зузаантай, дунд хэсэгтээ хөлдөөгүй байна. Өчигдрийн /2018.12.08/ эрэл үр дүнд хүрээгүй тул зогсоож, өнөөдөр /2018.12.09/ дахин эхлүүлжээ.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top