Үзмэрч, засалч Нямаа: Талийгаачийн араас хэтэрхий их гашуудвал сүнсийг нь төөрүүлдэг

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 12 сарын 23
  • Хүн бүрийн тэр бүр мэддэггүй ч бидний амьдрал ахуйд шууд нөлөөлж байдаг бурхан шашны үйл, бөө мөргөл, засал номын талаар үзмэрч, засалч Л.Нямаатай хийсэн цуврал ярилцлагынхаа хоёрдугаар хэсгийг хүргэж байна.

-Өмнөх ярилцлагадаа таныг бөөгийн өмсгөлөө өмсөлгүйгээр үйл хийдэг тухай ярихад их олон хүмүүс гайхаж байсан. Тийм зүйл байж болохгүй гэж хэлэх хүнтэй ч таарлаа? 

-Ер нь гайхах байх. Зарим бөө нар өмсгөл хувцас нь олон жилийн нүүр үзэж, хэр тортог болох тусам сайн гэж үздэг. Бөө болгон адилхан байх албагүй. Харин миний хувьд өмсгөл, хэрэглэл маань муухай болчихвол зүгээр л угаачихдаг. Онгод тэнгэрийн зан үйлд маань ч саад болоод байдаггүй учраас одоо хүртэл хип хоп хувцастайгаа зан үйл, засал номоо хийсээр байгаа. Намайг ингэж ярилаа гээд хүмүүс гайхах нь мэдээж шүү дээ.

-Та бөө хирнээ маш олон бурхан тахилтай юм. Бурханы шашин бөөгийн шашин хоёр харшлах тал бий юу?

-Азай буурал өвгөдийн орон зай болон бурхны сүсэг нь нинжин сэтгэл хайраас бүтдэг. Бурхан шүтэж байгаа нь тухайн айлын хойморь эзэнтэй болж байна гэсэн үг. Харин бөө бол хорвоо ертөнцийн бүх шашны үүсэл гарал бөгөөд бүх зүйлс бөө мөргөлтэй салшгүй холбоотой. Бөө мөргөл бол эртний ёс заншил бөгөөд бүх юмны үндэс. Харин энэ зүйлийг бөө хүн далд ертөнцтэй ид шидээр бүтээж байдаг. Явж явж нэг тэнгэрийн доор байдаг учир бөө мөргөл, бурхны шашин хоёр харшлах зүйлгүй.

-Одоо цагт үзмэрч бөө гэх хүмүүс их олон болсон байна. Фэйсбүүкээр хүртэл мөнгө авч үздэг хүмүүс байна. Таны хувьд эдгээр хүмүүсийн тухай ямар бодолтой байдаг вэ?

-Фейсбүүк болон утсаар үздэг хүмүүс байдаг байхаа. Тэдгээр хүмүүсийг үгүйсгэхгүй. Үзүүлж байгаа болон үзэж байгаа хүмүүсийн л асуудал байх. Миний хувьд фэйсбүүк болон утсаар үздэггүй. Над дээр ирж засал номоо хийлгэдэг, сахиусны даатгалд байдаг хүмүүсээ гадаад дотоодын хаана ч байсан ярихад нь үзээд өгдөг.

-Ер нь лусын хорлол, удмын хараал гэж юу юм бэ?

-Лусын хорлол гэдэг нь байгаль дэлхийтэй буруу харьцах, уул усны эзэн савдагыг хилэгнүүлэх зэргээс үйдэлтэй бөгөөд энэ нь үе дамжсан болон өвөг дээдсээс үүдсэн хорлол байж болдог. Мөн одоо цаг дээр ч хүмүүс уул устайгаа буруу харьцсанаас лусын хорлолд алхам бүрт өртөж болдог. Харин удмын хараал нь хүмүүс хоорондын хэрүүл тэмцэл, атаа жөтөөнөөс үүдсэн байх нь элбэг.

Жишээлбэл, уул усаа дээдлэх ёс уламжлал мартагдаж байгаагаас үүдээд зарим хүмүүс булаг шанд, намагтай газарт байшин барьж амьдарснаас болоод лусын гүйдэлд дайруулах, лус савдагыг догшруулж байна.

-Хүний биед чөтгөр шүгэлсэн тохиолдолтой таарч байсан гэсэн. Энэ талаараа сонирхуулахгүй юу?

-Олон ч сүнс чөтгөрүүдтэй учирч байсан. Наян нас хүрч байгаа нэг эмээд чөтгөр шүгэлсэн гээд нутгийнхаа удган зайран, чадвартай гэсэн хүн бүр дээр очсон гэсэн. Чөтгөр нь эмээгийн биед олон жил болж ужгирсан байсан. Шөнө болохоор биеэр нь гүйгээд унтуулдаггүй, байнгын гэрлээ асаалттай хонодог гэж байсан. Тэгээд тэр эмээ холоос намайг зорьж ирсэн. Засал хийхээс өмнө эмээ ерөөсөө амар тайван унтаж чаддаггүй, байнгын биеэр нь юм гүйгээд түүнийгээ хүмүүст хэлэхээр ойлгодоггүй гэж байсан. Харин засал хийсний дараа эмээгийн бие их дээрдэж, одоо хэвийн амьдарч байгаа. 

-Сүнс чөтгөр гэхээр яг юу байдаг нь сонирхолтой байна? Ер нь ямар учраас хүний биед чөтгөр шүгэлдэг юм бэ?

-Бид бол замбуулинд байгаа хүмүүс. Бид бүгдийн эмээ өвөө, аав ээж бурхан болж, тэдний сүнс биед шилжсэнээр дараа төрөлдөө үр хүүхэддээ эргэн төрдөг.

Тухайн хүн олон шалтгааны улмаас нас барсан байж болно. Ямар ч шалтгаантай байлаа гээд талийгаачийн 49 хоногт тэр сүнсийг амар амгалан байлгаж явуулах ёстой байдаг. Гэтэл араас нь уйлж хэтэрхий их гашуудаж харамсаад байвал сүнс төрлөө олохгүй төөрөөд, эргэж буцаад байдаг. Ингээд эргэж буцсан сүнс эд хөрөнгө, үр хүүхэддээ хорогдож удах тусмаа чөтгөр болж хувирдаг.

Энэ чөтгөрүүд хүний энергээр хооллож, эрч хүчийг нь сорж байдаг. Ийм учраас хүний ажил үйлс бүтэлгүйтэх, амьдралд гай барцад тохиолдож эхэлдэг. Ингэж хүний энергиэр хооллох сүнс чөтгөрүүд удах тусам чадалтай болж эхэлдэг. Зарим тохиолдолд буг чөтгөрүүд олон янзын дүрсээр энгийн хүмүүст харагдах нь ч бий.

-Таны хийсэн засал хүндээ хүрсэн эсэхийг яаж мэддэг вэ? Тухайн хүндээ шууд мэдэгддэг үү?

-Над дээр маш олон  хүн ирж засал ном хийлгэдэг. Тэр хүн болгоны зовлон шаналалыг дааж засаж явдаг. Миний сахиустай надаар дамжуулан холбогдсон хүмүүсээ би өөрийн онгод зөн совингоороо мэдэрдэг.Миний хийсэн засал тухайн хүнд үр өгөөжөө өгсөн байна уу үгүй байна уу гэдгийг өөрийн зөн совингоор мэдэрдэг. Хийсэн засал бүрийнхээ араас үр дүн гарсан эсэхийг заавал шалгадаг зантай.

-Шашны зан үйл ярихаар үйлийн үр гэдэг зүйл байнгын яригддаг. Тиймээс үйлийн үр гэж юу байдаг талаар тайлбарлаж өгөхгүй юу?

-Энэ хорвоо дээр үнэ төлбөргүй зүйл гэж байдаггүй. Тухайн хүн муу зүйл хийвэл эргээд заавал үр төлөөс ирдэг гэж ойлгож болно. Өвөг дээдэс, элэнц хуланцын хийсэн буруу үйлдлээс болоод өнөө цагт амьдарч байгаа гэмгүй үр хүүхдүүд нь хохирч явдаг. Сайн үйлийн үр, муу үйлийн үр бүхэн эргэж ирдэг. Үйлийн үрийн хариу үсний ширхэгээс ч нарийн тооцогддог.

-Улаач хүний арын амьдрал ямар байдаг вэ? Ямар ч гай тотгоргүй амьдардаг болов уу?

-Миний хувьд энгийн амьдарч байсан бол би урлагийн хүн юм уу хууль сахиулагч болох байсан. Гэтэл хувь тохиолоор би огт өөр ертөнцөд амьдарч эхэлсэн. Ийм болсондоо харамсах зүйлгүйгээр олон түмэндээ тус дэм болж яваадаа сэтгэл ханамжтай амьдардаг. Монгол үндэстэн эрт дээр үеэсээ бөөгийн зан үйлийг дээдэлж ирсэн ард түмэн. Тийм ч учраас өнөө цагт ч маш олон улаач тодорсон байдаг.

Улаач хүнд ар гэрийн дэмжлэг туслалцаа асар их хэрэгтэй, чухал байдаг. Гэвч улаач бүрийн ар гэрийнхэн тэр бүр сайхнаар хүлээн авч чаддаггүй учраас улаачид сэтгэл дундуур явах нь элбэг байдаг. Гомдож гуних гутрах бэрхшээлүүд зөндөө л тулгардаг. Энэ олон бэрхшээлийг даван туулаад гарсан эрмэг зоригтой улаач нар байгаа. Бэрхшлээлийг давж чадаагүй сэтгэлээр унаж, харамсалтайгаар унасан улаач нар ч зөндөө бий. Мөн уг онгод тэнгэргүй улаач бөө нар амьдралаараа тоглуулаад унасан тохоилдол ч олон байдаг.

Нөгөө талаас ар гэрийн ямарваа нэгэн асуудал гарахад ихэнхидээ улаач хүмүүсийг муу зүйл хийсэн мэтээр харддаг. Гэтэл улаач хүн бусдын сайн сайхны төлөө засал хийдэг болохоос биш хэрэлдэж муудалцсан бүрийгээ харааж ерөөгөөд алж талаад байдаггүй. Үг гэдэг хүчтэй. Хүний амнаас гарч байгаа үг тухайн хүнийхээ бодол санааг шууд илэрхийлж байдаг. Хүний амьдрал гэдэг өчүүхэн тоглоом биш ээ. Онгол тэнгэр бурхад хийгээд далд ертөнц гэдэг нь тоглоом биш ээ. Үүнийг л улаач нарыг ар гэрийнхэн сайтар ойлгомоор юм даа гэж боддог.

Мэдээж бөө ч гэсэн хүн юм болохоор асуудал гарах нь мэдээж. Гэхдээ асуудал үүсэхээс өмнө мэдэж зам мөрөө засаж явдаг.

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
chinzo (202.126.88.144) 2022 оны 09 сарын 28

vzvvleh gesen ymaa 2 tom viltee tiim hvn bnaa\n

0  |  0
иргэн(202.179.26.90) 2022 оны 12 сарын 28

тийм л Сүрхий байдаг юм бол Үзмэрч Бөө гээд байгаа Та бүхэн Замын-Үүдэд алга болоод одоо болтол Сураггүй байгаа охины ар гэрт нь тус болж сайхан сэтгэлээр Үзэж харж хаана байгаа яасан ийсэний нь хэлээд өгч чадахгүй л байгаа шүү дээ

1  |  0
Эхсэр(139.5.218.90) 2018 оны 12 сарын 24

Энд ямар реклам яваад байгаа Өөрийнхөө мэддэг болон мөнх тэнгэрийн онгод лус савдагаас ирсэн мэдээллийг улаач бид л та нарт дамжуулж хэлэх үүрэгтэй Энэ буруу зүйл биш Хүн бүрт мэдээл янз бүрээр ирдэг Тиймээс мэддэгээ бусадтайгаа хуваалцах нь маш том соёл ухаан

0  |  0
Зочин(66.181.179.108) 2022 оны 12 сарын 28

ӨВӨӨ МААНЬ ИХ МЭРГЭН ХҮН БАЙСАН ЮМ . ӨВӨӨ ХЭЛЭХДЭЭ ДЭЭР ҮEД МОНГОЛЧУУД ГАРЦААГҮЙ ЮМАН ДЭЭР Л БӨӨД ОЧДОГ БАЙСАН ГЭДЭГ . ТҮҮНЭЭС БИШ ИНГЭЖ ХОШУУРДАГГҮЙ БӨӨ НАР ИНГЭЖ ӨӨРСДИЙГӨӨ РEКЛАМДДАГГҮЙ БАЙСАН ГЭДЭГ . НАДАД БАС ОНГОД ИРДЭГ . БИ ГЭХДЭЭ ИНГЭЖ ҮЗВЭЛ УДАХГҮЙ БИE ТЭСЭХГҮЙ ГЭДГИЙГ ОЙЛГОСОН . ХҮРЭЛСҮХ УНАНА ГЭЖ ГАРСАН .ЗАСАЛ БАЙХГҮЙ .

1  |  0
зочин(103.229.120.87) 2018 оны 12 сарын 24

сайн бөө гэх юм миний болон олон түмний саналыг авч м.энхболдыг суудлаас нь чирээд гаргаад өгөөч тэгвэл ард түмний амьдрал сайжирч газар шороо ард түмнийх болж ирээдүйн хүүхдүүд маань эх орондоо өр зээлгүй сайхан хувь заяа ирэхгээд бнаа

0  |  0
Ariungerel(66.181.161.107) 2018 оны 12 сарын 23

Unen shu uneher mundag hun shu helj bodol unshaj bga ym shig l asuhas umnu l shud heldeg unende ene hun dre ochod butsad garahda l ng l tm amar amgalan bolchihdog mundag shu egch amjilt

0  |  0
zpchin(202.21.106.154) 2018 оны 12 сарын 23

unen bna

0  |  0
booGi(150.129.143.11) 2018 оны 12 сарын 23

Yaaj holbogdoj uulzah bee

0  |  0
Oyu chuluu(66.181.161.54) 2018 оны 12 сарын 23

Үнэн шүү.хувцасгүй бөөлдөг бөө далд ертөнцийн ид шидийг өөртөө шингээсэн байдаг

0  |  0
irgen(84.227.227.238) 2018 оны 12 сарын 23

ynen l amdral yarj baina, busad shashintai ornuud ch adil ,,,iim um chin byr boditoi ter chotgor shulam bied shingedeg gedeg chin ch baidag um baina lee, bolson tohioldson yavdalaa tv-eer byr suvag garaad garad l baidag busad orond, mongoliin boo nar sain baihaa

0  |  0
jj(66.181.185.90) 2018 оны 12 сарын 23

mundag xun shuu

0  |  0
Атеист(202.179.24.151) 2018 оны 12 сарын 09

Сүнс төөрөхийг нь хэн гэдэг нь харчихсан юм бол? Согтуу худалч Дамзанравжаа харсан гэж цуурсан бол худлаа гэж би 100% батлана.

0  |  0
Top