Гудамж, талбайд хөлдсөн мөсийг арилгаж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 09

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Үер , хөлдөлт, ус, цаг агаарын аюулт үзэгдлийн үед  ажиллах шуурхай Ажлын хэсгийн ахлагч Ч.Цогтбаяр, Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа С.Эрдэнэбаяр нараар ахлуулсан бүрэлдэхүүн дүүргийн 18 дугаар хороо Булгийн 7 дугаар гудамжинд  ажиллажээ.

Булгийн ус, газрын хөрснөөс нэвчиж хөлдөлт үүссэн, тухайн орчны гэр хорооллын айл өрх, иргэдийн гэр, байшин усанд автаж эд хөрөнгөөрөө хохирох,  шуурхай албаны болон иргэдийн тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй нөхцөл байдал үүссэн голомтод арванхоёрдугаар сарын 8-ны өдөр 200 метр зам талбай, суваг шуудууг нийт хүнд даацын таван машин механизм, 31 ажилтан, алба хаагчтайгаар үүрэг гүйцэтгэжээ. Үүссэн нөхцөл байдлыг арилгах  хойшлуулшгүй сэргээх босгох ажлыг зохион байгуулж, зам, талбай, гудамж, иргэдийн хашааны хөлдсөн мөсийг ховхлон, цэвэрлэж  тус хороонд байрлах далан сувагт зөөж тээвэрлэн, суваг шуудуу татаж, аюулгүй байдлыг хангуулсан байна. 

Д.ДАМДИН

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top