Хүний эрхийн өдөрт зориулсан уралдааныг дүгнэв

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 10

Хүний эрхийн үндэсний комиссоос Хүний эрхийн олон улсын өдрийг тохиолдуулан “Хүний эрхийн зөрчлийг арилгахад миний оролцоо” сэдвээр гэрэл зураг, шторкийн уралдаан зарлаж, өнөөдөр (2018.12.10) шилдгүүдэд шагналыг нь гардуулж өглөө. Гэрэл зургийн төрөлд нэгдүгээр байрыг А.Баттулга “Цагаан сарнай”, хоёрдугаар байрыг “Өнөөдөр” сонины сэтгүүлч Г.Аргуужин “Монголын сайхан залуу тэмцээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэн оролцоно” бүтээлээрээ, гуравдугаар байрыг гэрэл зурагчин М.Нямсайхан “ Хүүхдийн мөрөөдөл биелдэг” зургаараа тус тус эзэллээ.

Телевизийн шторкийн төрөлд хоёрдугаар байрыг NTV телевизийн сэтгүүлч Ц.Энхзул “Эрхээ хамгаалахад хэн ч балчирдахгүй” бүтээлээр, гуравдугаар байрыг Дархан-Уул аймгийн Хүний эрхийг дэмжих бүлэг “Хөгжлийн бэрхшээл бол орчны бэрхшээл” бүтээлээрээ эзэлсэн байна.

Д.ДАМДИН

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top