БАЯНХОНГОР: Зочлох үйлчилгээний байгууллагын ажилчдыг мэргэшүүлэх сургалт боллоо

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 12

 Аялал жуулчлалыг дэмжих жилийн хүрээнд Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулж буй зочид буудал, жуулчны бааз, ресторан, зоогийн газрын менежер, удирдах ажилтнуудад зориулсан мэргэшүүлэх сургалтыг зохион байгууллаа. Сургалтыг GIZ-ийн Улаанбаатар хот дахь Бизнес Инноваци Хөгжлийн төв /BIG/ - өөс 3 өдрийн турш зохион байгууллаа.

Зочид буудал, жуулчны баазын менежерүүдийг Өмнөговь аймгийн Даланзадгад хотод 11 сарын 28, 29, 30-ны өдрүүдэд зохион байгуулж, Баянхонгор аймгийн жуулчны бааз, зочид буудлын 7 төлөөлөл оролцлоо. Оролцогчдод сургалтын үеэр зочид буудлын тухай үндсэн ойлголт, үйл ажиллагааны зохион байгуулалт, үйлчилгээний байгууллагын эрүүл ахуйн нөхцөлд тавигдах шаардлага, зочид буудлын хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдал, харилцааны ур чадвар, харилцагчийн үйлчилгээ, зочид буудал, жуулчны баазын үйлчилгээний менежмент, зочин хүлээн авах үйлчилгээний технологи зэрэг сэдвээр сургалт зохион байгуулав.

Мөн мэргэшүүлэх сургалтын хүрээнд зоогийн газар, рестораны менежерүүдэд зориулсан сургалтыг 12 сарын 5,6,7-ны өдрүүдэд Баянхонгор аймагт зохион байгууллаа. Сургалтыг Аялал жуулчлалын тогтвортой хөгжлийн төвийн багш МУ-ын үйлчилгээний гавьяат ажилтан Г.Хайсандай, АСЕМ-ийн сургагч багш Б.Энхцэцэг нар зохион байгуулж, ресторан зоогийн газрын 9 төлөөлөл оролцлоо. Сургалтаар оролцогчдод ресторан, зоогийн газрын үйлчилгээний удирдлага, зохион байгуулалт, хоолны газрын төрөл ангилал, түүнд тавигдах шаардлагууд, менежерийн ур чадвар, менежмент маркетингийн онолын мэдлэгийг олгож, рестораны ширээ засалт, үйлчилгээний талаар практик сургалтыг зохион байгууллаа. Мөн ресторан, зоогийн газрын хүний нөөцийн менежментийг сайжруулах зорилгоор менежментийн онол, ажилтан албан хаагчдын хоорондын харилцааны талаар мэдлэг ойлголтыг өргөжүүлэв.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top