УТААТАЙ МЭДЭЭ| Томуугийн эмчилгээ дархлаа тогтоодоггүй учир халдвар авах эрсдэл хэзээ ч тохиож болно

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 12

Сэрүүний улирал эхэлж, утаа нэмэгдсэнтэй холбоотойгоор бага насны хүүхдүүд ханиад томуугаар өвчлөх байдал эрс нэмэгджээ. Zindaa.mn утаанд улстөрчдийн анхаарлыг хандуулахад чиглэсэн "Утаатай мэдээ" бэлтгэн, энэ сэдвийг хөндөх болно. Утаа арилтал үргэлжлэх зорилтот мэдээллийн хүрээнд хүн амын нягтаршил ихтэй Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгаас дараах сурвалжлагыг бэлтгэлээ. Эмнэлгүүдэд өчигдөр буюу 2018.12.11-ний орой очиж, бодит нөхцөл байдлыг сурвалжилсан юм.

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ

 

Чингэлтэй дүүргийн эмнэлгийн хүүхдийн эмнэлэг 80 ортой ч томуугийн дэгдэлтийн ид үед хүчин чадлаа нэмэгдүүлэн ажиллаж байгаа аж. Тухайлбал, Мэдрэлийн тасаг, эмийн бус эмчилгээний тасгууддаа хүүхэд хүлээн авахаар төлөвлөн тохижуулжээ.

 


Аль ч дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгууд хүчин чадлаа нэмэгдүүлж, хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах үүргийнхээ дагуу эмч нараа илүү цагаар ажиллуулж байгаа гэх мэдээллийг өгч байлаа. Энэ жилийн байдлаар томуугийн дэгдэлт эрт эхэлсэн ч эмнэлгүүд шаардлагатай эм тарианы нөөцөө хоёр сараар нь нөөцөлсөн байгаа учраас хүндрэл учрахгүй байх гэж эмч нар ярилаа. Хамгийн гол нь эцэг, эхчүүд хүүхдүүддээ хүйтний улиралд илчлэг өндөртэй хоол хүнс өгч, асаргаа сувилгааг нэмэгдүүлэх нь чухал гэдгийг онцоллоо.

Утааны улиралд хүүхэд гэлтгүй том хүмүүс ч томуугаар өвчлөх эрсдэл өндөр байгаа учир амны хаалтаа тогтмол хугацаанд сольж зүүх хэрэгтэйг сануулъя. Мөн гэр бүлээ илчлэг өндөртэй хоол хүнсээр хангаж, нэмэгдэл амин дэм хэрэглэх нь томуугийн вирусээр өвчлөхгүй байх хамгийн энгийн арга гэдгийг мэргэжлийн эмч нар зөвлөж байна. 

ТОМУУГИЙН А БОЛОН В ХҮРЭЭНИЙ ВИРУС ИДЭВХИТЭЙ БАЙНА

 Б.ЗАЯА

Зураглаач Д.ДАЯНДАЛАЙ

Зурагчин Б.БАЯРБААТАР

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top