Хятадад Канадын хоёр иргэнийг саатуулжээ

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 13

Хятадын эрх баригчид Канад улсын иргэн, Хятад улсад төвтэй компанийг үүсгэн байгуулагч Майкл Спэйвор гэгчийн саатуулжээ. Тус компанийн үйл ажиллагаа нь Хойд Солонгостой соёлын солилцоо зохион байгуулахад чиглэдэг бөгөөд Майкл Спэйвор өөрөө БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай танил гэнэ. 

СВС сувгийн мэдээлснээр, М.Спэйвор нь Ким Жон Ун болон АНУ-ын мэргэжлийн сагсан бөмбөгийн тамирчин Дэнис Родмантай биечлэн уулзаж байсан аж. 

Канадын Гадаад хэргийн сайд Христиа Фриландын хэлснээр Хятадын эрх баригчид өмнө нь мөн Канадын дипломат асан Майкл Ковриг гэгчийг саатуулжээ. Хятад улсын аюулгүй байдлын эсрэг үйл ажиллагаа явуулсан гэх хэргээр саатуулагдаад буй Майкл Ковриг Олон улсын хямралын групптэй /ICG/ хамтран ажилладаг нэгэн аж.

Huawei компанийн санхүүгийн захирал Мэн Ванжоуг Ванкувер хотноо баривчилсантай холбогдуулан сүүлийн үед Хятад, Канадын харилцаа хурцдаад байгаа билээ. Британийн Колумб мужийн дээд шүүх Мэн Ванжоуг батлан даалтад гаргах шийдвэр гаргаж, сулласан билээ.

Я.БОЛОР

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top