ЧИНГЭЛТЭЙ: Шинэ зам ашиглалтад орлоо

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 14

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн урсгал зардлын хөрөнгөөр тус дүүргийн 16 дугаар хорооны цогцолбор байрнаас Чингэлтэй-Хайлаастын авто замтай холбогдох 0.64 км авто замын ажлыг хийж гүйцэтгэжээ. Замын нээлтийн үйл ажиллагаа өчигдөр /2018.12.13/ болов.

Шинэ зам барьсантай холбогдуулан 10 өрх хашаагаа татаж, дөрвөн өрх хашаагаа шинэчлэн барьж, мод, зүлэг тарьсан байна. Мөн “Жишиг гудамж” төслийг хэрэгжүүлэн, иргэдийн дөрвөн бүлэг, 23 иргэн 58 айл, өрхийн хашааг жигдлэн засварлаж, будах, хээлэх ажлыг хийсэн. Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо шинэ зам, жишиг гудамжтай болсноор иргэд хөрсний бохирдолгүй, эрүүл, тохилог орчинд амьдрах нөхцөл бүрдэж байна.

Д.ДАМДИН

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top