Женнифер Лоуренс: Харви Вайнштейний золиос болсон бүсгүйчүүдийг бодохоор зүрх зүсэгдэх шиг болох юм

2018 оны 12 сарын 19

Холливудын продюсер Харви Вайнштейнийг кино урлагийн ертөнцийн 80 гаруй эмэгтэй бэлгийн дарамт болон хүчингийн хэрэгт буруутган, MeToo хөдөлгөөнийг эхлүүлсэн билээ. Ума Турман, Гвинет Пэлтроу, Азиа Арженто, Роуз Макгоуэн нарын олон эмэгтэй жүжигчин хэдэн жилийн өмнөх Харви Вайнштейний бузар бусармаг үйлдэл, гэмт хэргийг илчилсэн. Улмаар Вайнштейний хэргийг цагдаа нар мөрдөн шалгаж эхэлсэн юм.


Тэгвэл хохирогчдын нэг болох нэрээ нууцалсан Польшийн жүжигчин эмэгтэй 16 настайдаа Вайнштейнд хүчиндүүлснээ мэдүүлэгтээ дурьджээ. Гэхдээ мэдүүлэгтээ Вайнштейний хэлсэн зарим үгсийг дурьдсан нь дуулианыг улам гааруулсан юм. “Би Женнифер Лоуренстай амрагийн харьцаатай байсан. “Оскар”-ыг нь гардсныг харсан биз дээ. Би л түүнийг од болгосон” гэж Харви Вайнштейн хэлсэн гэж польш жүжигчин мэдүүлсэн.

Тэгвэл Женнифер Лоуренс энэхүү мэдээлэлд хариулт өгчээ.


“Харви Вайштейний золиос болсон бүсгүйчүүдийн шаналалыг бодохоор зүрх зүсэгдэх шиг болох юм. Би түүнтэй мэргэжлийн харилцаатай байснаас өөр ямар ч харьцаатай байгаагүй. Тэр охид, бүсгүйчүүдэд ингэж худал хэлж, толгойг нь эргүүлдэг байж” хэмээн Лоуренс өгүүлжээ.


www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hi baby(202.179.25.96) 2018 оны 12 сарын 19

i love jennifer”s ass very

0  |  0
wanstein(202.179.25.96) 2018 оны 12 сарын 19

jenny was my favorite girl

0  |  0
wow(202.179.25.96) 2018 оны 12 сарын 19

laurence was so good

0  |  0
Top