МАН-ын Бага хурал үргэлжилж байна. Бага хурлын эхэнд тавьсан Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн илтгэл олны анхаарлын төвд байна.
Тэрбээр,
-Ард түмнээсээ ангижирсан нам мөхдөг юм. Ард түмнийхээ хүсэл бодол, итгэл үнэмшил, хүлээлтийг сонсож мэдэрч, тэрэнд нь тохирсон арга хэмжээ авч чаддаггүй улс төрийн хүчин мухардалд ордог. Олон өөрчлөлтийг цаг алдалгүй хийхгүй бол бидэнд цаашид цаг, хугацаа алга. Хөрөнгөтэй, мөнгөтэй, бяртай, чадалтай хүмүүс энэ намын удирдлагын толгойд гарчихсан байна. Гэтэл хүмүүс итгэж найдаад биднийг хүлээж, харж байна. Тиймээс бид нам дотроо тодорхой хэмжээний хариуцлага тооцох зайлшгүй шаардлага гарч байгаа. Манай нам олигархжсан байна. Манай нам мафижсан байна. Манай нам сүүлийн үед компаничлагдсан байна. Хөрөнгөтэй, мөнгөтэй, бяртай, чадалтай хүмүүс энэ намын толгойд гарч, цаашилбал улсыг удирдах, газрын хэвлийн охь баялгийг хэдэн гэр бүлээр дамжуулан цөлмөж авах, түүгээрээ улбаалан Монгол төрийн толгойд залрах гэсэн оролдлогууд хийгдэж, хэрэгжиж байна. Тиймээс Монголын ард түмэн тэднийг МАНАН гэж ярьж байна. Би намын дарга, Ерөнхий сайдаар томилогдсон цагаасаа хойш МАНАН үнэхээр бодитой байдаг юм байна гэдгийг нүдээрээ харж, биеэрээ мэдэрсэн.. Тиймээс бид МАНАН-г таслан зогсоох ёстой. Тэрхүү шударга бусын хонгил, ард түмний нэрлээд байгаа хонгилыг бид эвдэж, нураах цаг нь болсон. Ардын нам ард түмэн дотроо байдаг, ард түмнийхээ хүсэл, бодол, тэмүүлэл, мөрөөдлийг сонсдог, түүнд нь тохирсон үйл ажиллагаа явуулдаг нам байх ёстой. Тэгэхгүй бол манай нам цөөн хэдэн нам дамжсан бүлэглэлийн гарт орсон, ийм улс төрийн хүчин болох гэж байна. Үүнийг таслан зогсоох ёстой. Үүн дээр намын дарга миний байр суурь хатуугаас хатуу байгаа. Цаашдаа улам хатуу байна гэж бодож байна.
Бага хурлын үдээс өмнөх хуралдааны мэдээллийг ЭНД дарж, үзэх боломжтой!
МАН-ын даргын хэлсэн үгийг БҮРЭН ЭХЭЭР НЬ хүргэж байна!
Сэтгэгдэл ( 9 )
ECd huniid doromjilj deerengui daraguillaas uur bodlogo tsaashdin zorilgo strategy unendee alga aa. Ogtsorson ni deer baina daa. Ulsaa ch, namaa ch awch yawj ogt chadahgui, zugeer l zahiraad daranguilaad sj baih sanaatai. Dur esgesen shudarga yos yarisan hun l bh yum. Unendee shudarga hun bish bna aa
Хүрэлсүхийн хэлсэн үгнээс намын үзэл суртал, бодлого чиглэл, стратегийн талаар намын дарга, Ерөнхий сайд болсоноос хойш юу ч сонсонгүй ээ. дандаа л тэмцэл, эрх мэдэл, бусдыг муулсан тухай л байх юм даа
Сэтгүүлчид 60тэрбумынхан Номтойбаярт худалдагдчихаж. Ми-н яриаг сая гаргаад МАН-ы бага хурлын шийдвэрийг гаргасангүй. Хэвлэл мэдээллийнхэн 2 талын болж байгаа үйл явдлыг яг бодитоор нь өөрсдийн үзэл бодлыг нэмэхгүйгээр сурвалжилж мэдээлж дамжуулж байх хэрэгтэй ш дээ. Манай сэтгүүл зүй ийм л байна даа.
MAH-aas shine mafi toron garlaa. jiriin gishuud bolgoomjtoi baihiig sanuuliya aa
MAH-aas shine mafi toron garlaa. jiriin gishuud bolgoomjtoi baihiig sanuuliya aa
MAH-aas shine mafi toron garlaa. jiriin gishuud bolgoomjtoi baihiig sanuuliya aa
MAN-d shine zaluu buleg deeremchd Hurtelsuh geh uur omog ihtai tanhai nohor tolgoilon garch huuchniihaa tolgoi avahaar sanaarhah bolson unen yum.Ooroor helvel shine mafi yum daa. Sanhuugiinhee anhnii garaag JDU-iin sangaas bolsogson unen.
MAN-d shine zaluu buleg deeremchd Hurtelsuh geh uur omog ihtai tanhai nohor tolgoilon garch huuchniihaa tolgoi avahaar sanaarhah bolson unen yum.Ooroor helvel shine mafi yum daa. Sanhuugiinhee anhnii garaag JDU-iin sangaas bolsogson unen.
tanai nam gej yag yamar nam n yum be