70 өрхийг дулааны шугамтай холбожээ

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 01

Нийслэлээс Чингэлтэй дүүрэгт  “Дэд бүтцийн төв” байгуулахаар шийдвэрлэсэн.  Тус дүүргийн 7 дугаар хороооны айлуудыг хэсэгчилсэн дулаан, бохир, цэвэр усны шугаманд холбох ажил эрчимтэй явагдаж, дулаанаа өгч эхэлсэн байна. Нийт 221 айлыг холбох байснаас энэ жил 70 айлыг холбоод байгаа аж. Үүний давуу тал нь иргэд өөрсдийн өмчилсөн газраа үнэ цэнэтэй болгох, эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бүрдэж эхэлсэниэй холбоотой. Дэд бүтцийн төв нь айл өрхүүдэд дулаан, цэвэр, бохир ус, холбоо дохиолол зэрэг үндсэн таван шугамыг ойртуулах юм. Цэвэрлэх байгууламж нь хатуу хог хаягдлыг шүүдэг, элс, өөх тос баригчтай. Насосын станц нь идэвхжүүлэлтийн цөөрөм, хоёр ээлжийн тунгаах цөөрөмтэйгээр 15-30 минутын зайтай насосоор бохирдлыг тунгааж шүүх ажээ Тунгаагуураар орсон ус 99 хувь цэвэршиж гаргалгааны худагт нийлэхээр төлөвлөгджээ.

 Д.ДАМДИН

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Аөб(202.9.43.163) 2019 оны 01 сарын 01

Сайхан мэдээ байна , аль эрт л үүнийг хийх байсан юм даа

0  |  0
irgen(84.227.227.238) 2019 оны 01 сарын 01

sain baina gehdee dendyy udaan zoohon, ene ajliig l yaraltai duusgaj baij Ulaanbaatariin utaa bagasna

0  |  0
Top