Монголын Зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлан зохион байгуулдаг яруу найргийн дээд наадам “Болор цом-36” Говьсүмбэр аймагт үргэлжилж байна. “Боржигон” чуулгад болж буй яруу найргийн наадмыг ZINDAA.mn сайт шууд дамжуулан уншигч, үзэгч та бүхэнд хүргэж байна.
ШУУД ҮЗЭХ
Наадмын эхний дүйзийн яруу найрагчид энэ цаг мөчид шүлгээ дуудаж байгаа бөгөөд О.Цэнд-Аюуш, Д.Ган-Очир, М.Амархүү тэргүүтэй найрагчид багтжээ. "Болор цом-36" наадмын хамгийн залуу оролцогч 18 настай, МУИС-ийн оюутан М.Дэвээжаргал юм. Түүний Zindaa.mn сайтад өгч байсан ярилцлагыг ЭНД дарж уншихыг санал болгож байна.
Наадмын хөтлөгчөөр МҮОНТВ-ийн хөтлөгч Г.Агааноров, Б.Гантигмаа нар ажиллаж байна. Мөн "Болор цом" наадамд шалгарч үлдсэн 27 найрагчийн дотор Б.Чулуунцэцэг, М.Дэвээжаргал, А.Сүглэгмаа нарын гурван эмэгтэй яруу найрагч багтаж байгаа юм.
Г.Энх-Уянга
Гэрэл зургийг: Д.Амаржаргал
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )