“Гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээ хийх журам”-ыг баталлаа

2019 оны 01 сарын 09

Засгийн газрын өнөөдрийн /2019.01.09/ ээлжит хуралдаанаар “Гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээ хийх журам”-ыг баталлаа. Үнэлгээ нь шуурхай, гамшгийн хор уршгийг арилгах үед хийгдэх нөхцөл байдлын, хойшлуулшгүй сэргээн босгох үеийн гэсэн гурван шаттай байх юм. Ингэснээр хохирлыг шуурхай, бодитой тооцож, гамшигт нэрвэгдсэн хүн амын хэрэгцээ, нөөцийн бэлэн байдал, яаралтай болон хүмүүнлэгийн тусламжийн зохицуулалт сайжирч, хойшлуулшгүй сэргээн босголт болон хөгжлийн төлөвлөлтийн үр дүн нэмэгдэнэ гэж үзлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top