ШУУРХАЙ: Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдахаар боллоо

Э.Тэргэл | Zindaa.mn
2019 оны 01 сарын 10

УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардсан “МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл” жагсаалыг зохион байгуулагчид болох УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ нарыг УИХ-ын дарга М.Энхболд өрөөндөө дуудаж уулзахдаа албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгдсэн билээ. Уг мэдэгдэлтэй холбоотойгоор жагсагчдын төлөөлөл Үндэсний аюулгүй байдлын асуудал яригдаж байгаа учир Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нартай уулзсан юм.


Уулзалтын үр дүнд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан 16:30 цагт Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулахаар болжээ.


УИХ-ын гишүүн Х.Нямбаатар мэдээлэл өгөхдөө “Бид нар УИХ-ын даргын өгсөн хариуг жагсагчиддаа тайлбарлаад жагсаал цуглаанаа тараах чиглэл рүү хандахгүй бол олон хүнийг барихад хэцүү болно. Бид нар одоо гэр барьж, жагсаал цуглаан зохион байгуулах журмын дагуу зөвшөөрлийн дагуу хугацаагүйгээр улс төрийн суулт зарлах болно. Одоогоор бол цугласан хүмүүсээ тайван замаар тараах хэрэгтэй байна” гэв.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ


Жагсагчдын төлөөлөл УИХ-ын даргатай уулзахаар өрөөнд нь орлоо

ШУУРХАЙ: УИХ-ын дарга М.Энхболд ОГЦРОХГҮЙ гэдгээ дахин илэрхийлжээ

ШУУД: Цагдаа нар Төрийн ордныг хамгаалалтдаа авлаа

ФОТО: МАНАН дэглэмийн эсрэг жагсагчдын тоо 2-3 дахин нэмэгджээ

ВИДЕО | “МАНАН дэглэмийн эсрэг” жагсаалыг ШУУД ДАМЖУУЛЖ БАЙНА

 


 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
б(203.91.118.180) 2019 оны 01 сарын 10

үхэж далд ороосой энхболд батзандан ч ялгаагүй бас л 1 эрх мэдлийн төлөө биз хар хужаагийн эрхтэн хөхөгч улс төрчид

0  |  0
Top