Далайн халалт эрчимжиж байна

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 11

Дэлхийн далай хурдтай халж, дэлхийн дулаарал дэлхийн хүнсний гол нийлүүлэгч болох далайн амьдралд аюул заналхийлж байна гэж судлаачид анхааруулжээ.

 

Хамгийн сүүлийн үеийн технологи сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарал “завсарлага” авсан гэх зарим эрдэмтдийн нотолгоог үгүйсгэж, уур амьсгал хурдацтай өөрчлөгдөж буй нь дэлхийн далайнуудад их хэмжээгээр нөлөөлж буйг харууллаа.

 

Калифорнийн их сургуулийн судлаач Зеке Хаусфатерийн хэлснээр, далайн ус халж байгаа нь уур амьсгалын өөрчлөлтийг илтгэж буй гол илтгэлцүүр бөгөөд дэлхий бидний бодож буйгаас ч хурдацтай дулаарч байна. Чулуужсан түлшнээс гарч буй хүлэмжийн хийгээс үүдэлтэй халууны 93 хувь дэлхийн далайнуудад хуримтлагддаг гэнэ.

 

Энэхүү судалгааг “Арго” гэх далайн мониторингийн дөрвөн мянга орчим шумбагч роботуудын дамжуулсан мэдээлэл дээр үндэслэн гаргажээ. Эдгээр роботууд нь тодорхой хугацаанд хоёр мянган метрийн гүнд орж, далайн усны температур, PH, давсшил болон бусад мэдээллийг авдаг байна. 2000-аад оны дунд үеэс хойш “Арго” далайн усны халалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл нийлүүлсэн аж. Хүлэмжийн хийн хэмжээг багасгахгүй аваас энэ зууны сүүлч гэхэд далайн мандлын температур 0.78°C градусаар нэмэгдэх төлөвтэй байна. Үүний улмаас далайн төвшин 30 см-ээр нэмэгдэх гэнэ.

 

Далай дахь өөрчлөлт дэлхийн дулаарлын гол дохио юм гэж судлаачид сануулжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.42.121) 2019 оны 01 сарын 11

хурдан дулаараад дэлхий сөнөөсөй

1  |  0
Болиоч ээ(202.21.100.210) 2019 оны 01 сарын 11

Бид ч гэсэн амьдармаар байна, ирээдүйд үр хүүхэдтэй болмоор байна, та нар шиг настан өвөө эмээ болж ач зээгээ хармаар байна. Монголын боловсролын салбарын ”ерөнхий боловсрол судлаач” ач, зээ нар чинь. Ум сайн амгалан болтугай

0  |  0
Top