ӨНӨӨДӨР: Нийслэлийн Засаг даргыг томилох асуудлыг хэлэлцэнэ

2019 оны 01 сарын 16

ТӨРИЙН ОРДОН


08:00 цагт

  • Төрийн ордны "Б" танхимд Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан эхэлнэ. Хуралдаан хэвлэлд нээлттэй байх бөгөөд сэтгүүлчдийн өрөөнд дамжуулагдана.

09:00 цагт

  • “Их Эзэн Чингис хаан” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

 

11:00 цагт

  • “В” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.

 

14:00 цагт

  • “Их Эзэн Чингис хаан” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.




 

09:30 цагт

 

  • Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан болно.

 

09:40 цагт


  • "Түмэн шувуут" ХК анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг эхлүүлсэнтэй холбогдуулан арилжааны цан цохих ёслолын ажиллагаа Монголын хөрөнгийн биржийн байранд болно. Утас: 95953141

 

10:00 цагт

 

  • Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VI хуралдаан Хангарди ордны 14 давхарт болно. Хуралдаанаар нийслэлийн Засаг даргыг томилох тухай болон бусад асуудлыг хэлэлцэнэ. Утас: 70119921, 99268461
  • Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд тус хүрээлэнгийн удирдах ажилтны зөвлөгөөн болно. Утас: 91998787

 

11:00 цагт

 

  • Хэвлэлийн Хүрээлэнгийн Мэдээллийн төвд ЦАХИМ МЭДЭЭЛЭЛ – ЭРСДЭЛ ҮҮ, БОЛОМЖ УУ? цахим эрин дэх мэдээллийн хэрэглээ, хэвлэл мэдээллийн суурь боловсролыг тойрсон асуудал, нөхцөл байдлын талаар оролцогч талуудын хэлэлцүүлэг болно.
  • Үндэсний мэдээллийн төвд НЦГ, Замын хөдөлгөөний удирдлагын төв хамтран гэмт хэргийн нөхцөл байдал, дохиолол хамгаалалт, камержуулалт, гэрэлтүүлгийн асуудлаар болон “Security Expo 2019”-ийн талаар мэдээлэл хийнэ.

 

12:00 цагт

 

  • Сонгинохайрхан дүүргийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүн борлуулах Сонгинохайрхан Outlet center-ийн 2 дахь салбарын нээлт Дүнжингарав худалдааны төвд болно. Утас: 9901-0499

 

14:00 цагт


  • Монголын театрын музейд “Humens in Sweden” гэрэл зургийн цомгийн нээлт болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top