”BEST OF MONGOLIA-2018” оны шилдгүүд тодорлоо

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 21

Төрийн болон бизнесийн олон талт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагуудын оны шилдгийг тодруулах “BEST OF MONGOLIA  2018”  хэрэглэгч, олон нийтийн цахим санал асуулга долоо дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.

www.bestofmongolia.mn сайтаар өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 25-наас арванхоёрдугаар сарын 25-ныг хүртэлх хугацаанд явуулсан цахим санал асуулгад давхардсан тоогоор 1.3 сая иргэн хандаж, нийт 500 мянга орчим санал өгчээ. Тэдгээр 650 гаруй байгууллагаас хамгийн өндөр санал авсан 67 байгууллагыг шалгаруулсан байна.

 

“Best of Mongolia 2018” салбар бүрийн оны шилдгүүдэд батламж гардуулах ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа өнгөрсөн бямба гарагт /2019.01.19/ болсон юм.

 

Дэлгэрэнгүйг ВИДЕО хэсгээс үзнэ үү!




Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top