Ахмадууд 12 сараас дээш хугацаатай зээлийг 18 хувийн ХҮҮТЭЙ авна

2019 оны 01 сарын 21

Уг нь ахмадууд насаараа нийгмийн даатгалын шимтгэл төлсний үр дүнд тогтоолгосон ТЭТГЭВЭР-ээ барьцаалж зээл авалгүйгээр, сар бүр, тогтсон хугацаанд, гар дээрээ бэлнээр авдаг байвал хэрэгтэй. Гэвч ахмадуудын олонх нь амьдралын нөхцөл байдлаас шалтгаалаад арилжааны банкнаас тэтгэврээ урьдчилан  зээлдэг, хүү төлдөг. Тухайн үедээ шаардлагатай байгаа асуудлуудыг шийдвэрлэхийн тулд тэтгэврээ зээлж авдаг ч, зээлээ төлж дуусах хүртэлх хугацаанд ахмадууд санхүүгийн хувьд үр хүүхдээсээ, бусдаас бүрэн хараат байдалд орох, олон талын дарамт үүсгэхэд хүрдэг гэдгийг хэлэх хүмүүс бий. Тэрчлэн зээл авсан нөхцөлд тэтгэврээ 100 хувь зээл болон хүүгийн төлбөрт өгдөг байсныг өнгөрсөн жилээс өөрчилж, тэтгэврийн 30 хувь ахмадуудын гар дээр үлдэж байх зохицуулалтыг Монголбанк, НХХЯ-аас хамтран шийдвэрлэсэн нь, нэг талаас зээлж авах мөнгөний хэмжээг бууруулах ч, нөгөө талаас санхүүгийн хувьд цайны сүүний мөнгөө гар дээрээ авч үлдэх боломжийг бүрдүүлж байгааг хэлэх хэрэгтэй юм.


Тэтгэврийн зээл гэдэг нь банкнаас тэтгэвэр авдаг ба ирээдүйн тэтгэвэр, тэтгэмжээс эргэн төлөгдөх боломжтой богино хугацааны хэрэглээний зээл юм.


Тэтгэврийн зээлийн жилийн хүү 2019 оны нэгдүгээр сарын 16-наас эхлэн 2 хувиар бууж, 10 хувь болсныг мэдээлсэн билээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар арилжааны банкуудтай хамтран энэ шийдвэрийг ажил хэрэг болгож эхлээд байна. Тэгснээр 2017 оноос хойш тэтгэврийн зээлийн хүү 3 дахиа буурлаа.


2017 онд  жилийн 18 хувийн хүүтэй байсан тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг 15 хувь болгосон бол,  2018 оны нэгдүгээр сарын 16-ны өдрөөс  12 хувь болгон бууруулсан юм. Харин одоо бол Төрийн банк, Хаан банк 12 сар хүртэлх хугацаатай олгох тэтгэврийн зээлийг 10 хувийн хүүтэй олгож эхлээд байна.


Судалгаанаас харахад Цагаан сарын баярын мөчлөгөөс гадна, зээлийн хүү буурсан шийдвэртэй холбоотойгоор ахмадуудын тэтгэврийн зээлийн тоо өссөн байгаа юм.


  • Жишээ нь: 2018 оны нэгдүгээр сарын 16-наас эхлэн жилийн 12 хувийн хүүтэй олгох шийдвэр гарахаас өмнө буюу 2017  оны арванхоёрдугаар сарын статистикийг харахад нийт 224 802 ахмад тэтгэвэр барьцаалсан зээл авч байжээ.


Харин 2018 оны нэгдүгээр сарын мэдээллийг харахад 229 931 ахмад тэтгэврийн зээлтэй байснаас 218  660 ахмад настай 1 хүртэлх жилийн хугацаатай зээлтэй байв.


  • Тэгвэл 12 хувийн хүүтэй зээл олгогдож  эхэлснээс нэг сарын дараа, Цагаан сарын баяр тохиосон 2 дугаар сарын статистикийг харахад нийт зээлтэй ахмадуудын тоо  243 773 болсноос, 231 949 ахмад 1 жил хүртэлх хугацаатай зээлийн мэдээлэлтэй байгаа юм.


Тэгэхээр тэтгэврийн зээлийн энэхүү статистикийг харахад ахмадуудын олонх нь  1 жил буюу 12 сар хүртэлх хугацаатай зээл авдаг нь, зээлийн хүү буурсан шийдвэрүүдтэй холбоотой. Мөн арилжааны банкуудын зүгээс ч тэтгэвэр барьцаалсан зээлийг богино хугацаатай олгох сонирхол давамгайлдагтай холбогдож байна.


Тэтгэвэр барьцаалсан зээлийн жилийн хүүг 10 хувь болгосон шийдвэртэй холбоотойгоор Хаан банк болон Төрийн банкнаас тодруулж лавлалаа. Тэтгэврийн зээлийн хүүгийн бууралт 6 сараас дээш хугацаатай зээл авч байгаа зээлдэгчид хамаарахгүй байна гэсэн зүйлийг хэлж ярих хүмүүс байгаа. Энэ талаар Төрийн банкнаас тодруулахад:


-Тэтгэврийн зээлийг 12 сар дотроо авах бол тэтгэврийн 70 хувийг жилийн 10 хувийн хүүтэйгээр олгож байна. 12 сараас дээш 30 хүртэлх сарын хугацаагаар авах бол тэтгэврийн 70 хувийг жилийн 18 хувийн хүүтэйгээр олгож байна” гэсэн хариултыг өглөө.


Мөн тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг 10 хувь болгож бууруулсан шийдвэр 2018 онд зээл авсан ахмадуудын зээлийн хүүнд нөлөөлөх үү гэдэг асуултыг тавьж буй гэдгийг сонирхож байгаа. Тэгвэл энэ талаар Төрийн банкнаас тодруулахад:


-Энэ журам өнгөрсөн баасан гараг буюу 2019 оны нэгдүгээр сарын 18-наас үйлчилж эхэлсэн. Үүнээс өмнө олгогдсон тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүнд хамаарахгүй" гэсэн хариултыг өгч байна.


Тэтгэвэр барьцаалсан зээл олгож буй Хаан банк мөн Төрийн банктай ижил нөхцөлтэйгөөр зээл олгож байгаа аж. Хаан банкнаас тэтгэврийн зээл авах иргэн дараах мэдээлэлд анхаарал хандуулна уу.


Тодотгоход, Хаан болон Төрийн банкнаас тэтгэвэр авдаг ахмадууд тэтгэврээ барьцаалсан зээлийг 12 сар хүртэлх хугацаагаар сарын 0.83, жилийн 10 хувиар тооцон авах юм. Зээл авсан нөхцөлд тэтгэврээ 100 хувь зээл болон хүүгийн төлбөрт өгдөг байсан нь өөрчлөгдөж, сар бүр гар дээрээ тэтгэврийнхээ 30 хувийг авна гэдгийг сануулъя.


Тодотгоход,  2018 онд тэтгэвэр олгодог арилжааны бүх банктай гэрээ байгуулж зээлийн хүүг 3-6 пунктээр бууруулан, сарын 1.0, жилийн 12 хувь болгосноор нийт 43 290 тэтгэвэр авагч 42.1 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр авч 1.6 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн дарамтаас чөлөөлөгдсөн гэх тоо байна. Тэгвэл 2019 оны нэгдүгээр сараас зээлийн хүү 10 хувь болж, мөрдөгдсөнөөр тэтгэвэр авагчид 4 орчим тэрбум төгрөгийн хүүгийн дарамтаас чөлөөлөгдөх урьдчилсан тооцоо гараад буй аж.


Ер нь  тэтгэврийн зээлийн дарамтыг бууруулах чиглэлд төрөөс зайлшгүй анхаарах ёстой. Эхэнд өгүүлсэнчлэн, нэг насаараа ажиллаж, хөдөлмөрлөсөн орлогоосоо нийгмийн даатгалын шимтгэлд мөнгө төлсөн хүмүүст төр тэрийг нь хуваарилахдаа НИЙГМИЙН ХАЛАМЖ гэж тодотгодог. Харин ахмадууд тэрхүү халамжийн мөнгийг арилжааны банкуудаас хүүтэй зээлж, үлдсэн амьдралдаа банкны зээлийн хүү төлж өнгөрүүлэх нь таатай хэрэг биш. Хэдийгээр ахмадуудыг  заавал тэтгэврийн зээл ав гэсэн шаардлагыг тавьдаггүй ч, амьдралын нөхцөл байдал нь ахмадуудын олонхыг зээл авахад шахаж байгаа юм.


 Тэтгэврээ барьцаалан зээл авсан ахмадуудын гар дээр тэтгэврийнх нь 30 хувийг үлдээж, 70 хувийг  зээл, зээлийн хүүнд суутгая гэсэн санал НХХЯ-наас гарсан юм билээ. Төв банкны зүгээс тэтгэврийн зээлийн чиглэлээр тус яам руу албан бичиг хүргүүлэх үеэр тэтгэврийн зээлийн төлбөрт сарын тэтгэврийн 65 хувийг суутгаж авах тухай санал Монголбанкнаас гарч байсныг Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа хэлж байсан. Ер нь  зээлийн төлбөрт орлогын 70-80 хувийг төлнө гэдэг ахмад настнуудын хувьд их хүнд. Бусад хэрэглээний зээл авч байгаа иргэдийн хувьд ч хүнд. Гадны жишээг харахад зээлийн төлбөрт 30 хувь, ихдээ 50 хувь төлдөг. Тэгж байж хүн хэвийн амьдардаг гэдгийг тэрбээр мөн хэлсэн. Гэтэл манай тухайд орж ирэх бүх орлогоо ирээдүйд төлөх өрийн барьцаа болгож буй нь амьдралд нь асар их дарамт дагуулж байгаа  учраас, Төв банкны зүгээс тодорхой түвшинд оролцох шаардлага үүссэнийг хэлж байна. 

 

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
S(66.181.177.104) 2019 оны 01 сарын 22

Teneg 1jiles deeshl awishde ugasa ali xedin awsan nrmed awxar 1il yum bnshde xudlaa buusan gj xutsxa bolioch

0  |  1
Өмнөговь ахмад(202.126.89.170) 2019 оны 01 сарын 24

Та нөхөд хэдхэн арилжааны банкны эрх ашигт нийцүүлэн тэтгэврийн зээлийн хүүг зохицуулж байгаад хөрамсаж байна. Нийт ахмадуудын 80 орчим хувт нь 18 сараас дээш бүр 30 гаран сарын зээлтэй 18 хувийн хүү төлөөд явж байна. Энэ чинь шударга юмуу. Мөн зээл авахад баахан мөнгийг нь хуримтлагдсан хүү гэж авчихаад тэтгэврээс нь дахиад давхар хүү суутгаад байгааг юу гэж үзэх вэ. Арилжааны банкнуудтай нийлж хэдэн ахмадаа мөлжихөө болих цаг болоогүй юу. Өөрсдөө болохоор өдий төдий төрийн мөнгийг 3 хан хувийн хүүтэй авч баяжаад л.... болж байгаа юмуу. Хариуг заавал авна шүү. Админаа.

6  |  2
Иргэн(59.153.85.226) 2019 оны 01 сарын 22

Аж ахуй нэгж компаниуудыг татвар зээлээс нь хөнгөлөөд л миний мэдэхийн л 2-3 ч удаа өршөөл үзүүлж өчнөөн зуун тэрбум төгрөгийг нь улс өршөөсөн. Хэдэн муу ядарсан өвгөд хөгшдийнхөө зээлийг ганц удаа өршөөж буян болоосой. Тэгвэг мөн ч олон хүнийг баярлуулж жинхэнэ буян болно доо

4  |  0
Наран(59.153.85.226) 2019 оны 01 сарын 22

Тийм шүү, Би л гэхэд 30 сарыг авсан. эхний 12 сар нь хөнгөлөгдөөд 13-дахь сараас 18 %-иар тооцвол шударга юм бишүү,

2  |  0
Ахмад настан,(59.153.85.226) 2019 оны 01 сарын 22

Тэтгэвэрийн зээлийн хүү нь 12%,10% боллоо л гэх юм. Ихэнх ахмад хамрагдаж чадахгүй байгаа. Боломж муутай ахмадууд л 12 сараас дээш зээл авч байгаа шүү дээ. Олон сараар авсан зээлний 12 сар хүртэлх зээлийг 10%-иар, 12 сараас дээш хугацааг нь 18%-иар бодож олговол бүх ахмад эрх тэгш хамрагдаж, зээлийн хүү буурсан гэж ярьж болно гэж бодож байна.

2  |  0
Zochin (31.35.91.181) 2019 оны 01 сарын 22

Boliochee bankuudiig hiij bgaa luivar manaihaas uur tetgeveriin zeel gej bhgui malnuudaa sar sardana uguh heregtei huuhduud ni tetgeveriig ni buunuur ni bulaagaad avxhihdag iim deeremee zogsoo

1  |  0
Ahmad(103.26.195.244) 2019 оны 01 сарын 22

Сая 1 сарын 7нд төрийн банкнаас 3 сарын зээл авахад 18 хувийн хүүтэй байсан тэр буух ёстой юу.

2  |  0
Зочин(139.5.217.176) 2019 оны 01 сарын 21

Урд нь 2-3 жилээр авчихсан хүмүүст хөнгөлөлт ер тусахгүй юм байна л даа. Ихэнх нь л тийм байгаа. Тэгээд 15-18 % л байгаа шүү дээ. эм тариагаа ч авч чадахгүй. Баахан өр үр хүүхдүүддээ ориод л явж байна ш дээ.

1  |  0
ХОТЫН ИРГЭН БАТ(58.108.110.54) 2019 оны 01 сарын 22

Монголчуудад жилийн 3-5 хувийн зээл өгөхөд л аль аль талдаа ашигтай болж эдийн засаг дороо л сайжрана шүү дээ!!! Засгийн газар, сангийн яам, топор здааа юу хийгээд явна вэ?! Ийм асуудал шийдэхгүй сандал ширээ булаацалдаад л явах юм

1  |  0
zochin(103.10.22.90) 2019 оны 01 сарын 21

18 heveree 24sar gd zeel avahad huuchnaaraa bn 18d 976400 gj huu hasaj avch shulj duudsahgui yma

0  |  0
zochin(103.10.22.90) 2019 оны 01 сарын 21

18 heveree 24sar gd zeel avahad huuchnaaraa bn 18d 976400 gj huu hasaj avch shulj duudsahgui yma

0  |  1
Сар(182.160.36.92) 2019 оны 01 сарын 22

Төрийн банк 18 р л өгч бн лээ 12 биз дээ шэж асууж байгаад авахал л 18 р өгсөн бсан

0  |  1
хүн(103.14.38.130) 2019 оны 01 сарын 22

банкныхан боль доо,тэтгэврийнхэнд 10 хувиас ч бага зээл өгч болий ш дээ.

3  |  0
Top