ӨРНИЙН ЗУРХАЙ: Мэлхийнхэн бизнес төлөвлөгөө гаргахад таатай

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 22

 

Хонь

Өнөөдөр та “Амьдрал бол бүхэлдээ театр” гэдэг үгийн утгыг ойлгоно. Та л жүжгийн гол дүрийг бүтээнэ. Тайзан дээр олон гэрлийн дунд зогсч байгаа мэт мэдрэмж өдрийн турш дагаж, биеэ зөв авч явах хэрэгтэй болно.

 

Үхэр

Чимээгүй байж, гэр орныхоо ажилд анхаарахад таатай өдөр. Ойрын хугацааны төлөвлөгөөгөө гарга. Багахан гомдол том маргаан болж магадгүй.

 

Ихэр

Бусдын нууцад нэвтрэх хүсэл төрнө. Хүмүүс танаас юм нуугаад байгаа мэт санагдаж ч магадгүй. Хэлэх үгээ хяна.

 

Мэлхий

Санхүүгээ цэгцэл. Бизнес төлөвлөгөө гаргахад таатай өдөр.

 

Арслан

Анхаарал, тэвчээр шаардсан ажлыг амжилттай хийнэ. Сэтгэл хөдлөл ихтэй байна. Гэхдээ дэмий зүйлд сэтгэлийн хүч гаргахгүй байхыг хичээ.

 

Охин

Олон хүнтэй газраар явахгүй байхыг хичээ. Та урьдчилан бэлдэж чадвал бүхий л чадвараараа үнэлэгдэх болно.

 

Жинлүүр

Өөртэйгөө адилхан хүнтэй тааралдвал бүү гайх. Таны өнгөрсөн амьдралыг санагдуулах тэр хүнээс та бодит зүйл олж харна.

 

Хилэнц

Анхаарал шаардсан өдөр. Эргэн тойрны хүмүүсийн шуугианаас хол оч. Нам гүм газар ажиллах нь танд том амжилт авчирна.

 

Нум

Чин сэтгэлийн харилцаа үүсгээрэй. Хэн нэгнийг илүү сайн мэдэхийг хүсвэл өнөөдөр яг тохирох цаг нь. Түүний юу хүсдэгийг сонсч, сэтгэлээсээ ярилц.

 

Матар

Маргаан мэтгэлцээнээс хол байхыг хичээгээд нэмэргүй. Гомдол тунирхлаас хол байхын тулд эргэн тойрны хүмүүсийн хөнгөн өдөөн хатгалгыг үл тоо.

 

Хумх

Том үүрэг даалгавар өмнөө тавиад хэрэггүй. Түр амар. Сэтгэлзүйн хүч бага шаардах зүйлүүд хий.

 

Загас

Хүмүүстэй харилцахдаа хүлээцтэй бай. Зөвхөн өөртөө л анхаарал хандуулж, болж өгвөл ганцаараа ажиллах боломжийг хар.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top