ӨРНИЙН ЗУРХАЙ: Нумынхан магтаал, сайшаалд умбана

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 23

Хонь

Өмнө нь чаддаггүй байсан зүйлээ хийхэд амархан санагдана. Идэвхтэй, шийдэмгий, ажилдаа амжилттай байх өдөр.

 

Үхэр

Эрч хүч, өөртөө итгэлтэй байдлаар дүүрэн байна. Анхаарлын төвд байж, өөрийгөө сайнаар харуулж чадна. Таны идэвхтэй байдал бусдын атаархлыг төрүүлж магадгүй.

 

Ихэр

Бүх зүйл гэрт тань байна. Өөр зүйл рүү төвлөрөлгүйгээр гэр бүлийнхэндээ тусалж, аж ахуйн ажилдаа анхаар. Гэр орноо бусад айлтай бүү харьцуул.

 

Мэлхий

Үйл явдлын голд нь байна. Эрч хүчтэй, хурдан шуурхай байна. Өнөөдөр болох үйл явдал, шинэ танилууд танд сайхан сэтгэгдэл төрүүлнэ.

 

Арслан

Санхүүгээ дээшлүүлэх боломж байна. Даргатайгаа цалингаа нэмүүлэх талаар ярихад ч таатай өдөр.

 

Охин

Амбицтай өдөр. Өнөөдөр эхэлсэн ажил маш амжилттай байна.

 

Жинлүүр

Маш таатай, хэрэгтэй гэнэтийн бэлэг авна. Огт бодож байгаагүй газартаа таатай зүйлтэй учирна. Хувь тавилан танд аз жаргал илгээх нь ээ.

 

Хилэнц

Мөнгөө салхинд хийсгэхгүй байхыг хичээ. Хэрэггүй худалдан авалт хийхээс болгоомжилж, худал рекламд хууртахгүйн тулд зурагтаа асаахгүй байсан ч болно.

 

Нум

Цаг, хүч шаардсан ажил одоо л үр дүнгээ өгнө. Магтаал, бэлэг, урмаар дүүрэн байх өдөр.

 

Матар

Шинэ танилуудтай болно. Ажил хэргийн болон романтик харилцаа таныг хүлээж байна.

 

Хумх

Атаархах хэрэггүй. Дотны хүмүүс, найзууд, хамт ажилладаг хүмүүстээ шүүмжийн үг бүү хэл. Найзууд дотроосоо дайсан хайх хэрэггүй.

 

Загас

Хэн нэгэнтэй өрсөлдөх хэрэггүй. Та бусдаас муу биш. Заавал өөрийгөө батлах гэж бүү зүтгэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top