Р.Эмүжин: Эх орон Эрээнээс эхлэхгүй

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 23
Цагаан сарын баярын өдрүүд ойртож байгаа эл өдрүүдэд хүн бүр л гар цайлгах бэлгийн ажилд ихээхэн анхаарлаа хандуулдаг. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гэхээсээ илүүтэй урд хөрш рүү бэлэгний зүйлст мөнгөө урсгадаг нь нууц биш.
Энэ талаар яруу найрагч, сэтгүүлч Р.Эмүжин өөрийн цахим хуудаснаа "Жил бүрийн цагаан сараар 370 тэрбум төгрөгөө урд хөрш рүү юүлчихдэг ард түмэн дээ, манай монголчууд. Үүний 40 орчим тэрбум нь зөвхөн бэлэгний оймсонд урд хөршийн зүг талийдаг гэж байгаа. За тэгээд хадаг яндар, алчуур, үсний хавчаар, тэр байтугай таарсан таараагүй дотоож, аяга халбага, бээлий гээд уртаас урт жагсаалт урд хөндөлсөнө. Эрээний наймаачид ч амташсан гэж жигтэй, Монголын цагаан сар дөхөхөөр үйлдвэрийн гологдолтой, чанаргүй, хугацаа хэтэрсэн бараануудаа боож баглаад л, "Сайн найз аа, сайн найз аа" гээд хүзүүдчихнэ шүү дээ. Монголчууд Эрээнийг хөгжүүлсэн юм чинь сайн найз болохгүй гээд ч яахав. Шинэ он гарсаар банкууд тэтгэврийн зээл хүссэн хөгшдийн хөлд дарагдаастай. Азай буурлуудынхаа амьжиргааны мөнгө, аав ээжүүдийн цалингийн зээл, хүүхдийн тэтгэмж бүгдийг Цагаан сар хэмээх томоос том цүнхэнд цүдийтэл чихэж аваад л хил давуулаад шидчихэж байгаа юм. Үр дүнд нь Эрээний наймаачид цөм хийж, эх орны санхүү цөл шиг хатаад үлдэнэ. Залгуулаад засал энэ тэр гээд шинийн 8, 15-нд нөгөө хадаг нэртэй хаягдал гялгар уутаар хийдэг сиймгэр самбайг чухам нэг цуглуулах шиг болно. Зээлтэйгээ жирийлгэсээр байгаад наадамтай золгоно доо. Яаж энэ их мөнгийг Монголдоо авч үлдэх вэ гэж яахын ч аргагүй бодогддог л юм байна. За манайхаан, эх орон шингэсэн бэлэг сэлт, өмсгөл гоёл, идээ будаа бэлтгэж чадвал өөрсдөөрөө бахархаарай. Цаана чинь "Тод", "Янмал" гээд оймс үйлдвэрлэгчид, "Монос", "Гоёо", "Говь", "Urban", "Их тайга", "Хуба Хаяа", "Golden govi", бас ууталсан савласан ааруул сүү, витамин...дээр нь үүрэн холбооны операторууд, өө тэгээд манай монголчуудын гэр гэртээ хийсэн, оёсон, наасан, ширсэн, сүлжсэн, бүтээсэн бүхэн хаа сайгүй "Эх орон эндээс эхэлнэ" гээд нүд булааж, сэтгэл чангаагаад л угтаж байна билээ шүү. Сэтгэл байвал хаанаас ч үндэсний үйлдвэрлэгчдийг олоод, Цагаан сараа Монголоор амьсгалуулж болно. Монгол хүн таны зориулсан, зарцуулсан нэг төгрөг болгон өөр нэгэн монгол айлын амьдралыг хөдөлгөх хөдөлгүүр болог. Тэгээд ч эх орон Эрээнээс эхлэхгүй. Элэг зүрх нэгтэй монголчуудын маань эрүүл зарцуулалтаас эхэлнэ" хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.179.26.35) 2019 оны 01 сарын 24

ylanguia chool chunsiig Ereenees zoodgiig zogsogoochee, ene tor zasgaas bolj bid ulam yduuraad bna, odoo yaanda yaana

0  |  0
Зочин (66.181.187.227) 2019 оны 01 сарын 24

Эрээнээс бэлгээ аваад, эх орноосоо авах нь аваад л болоо шүү дээ. Эрээн рүү урсаж байгаа мөнгөнд ЭМҮЖИН санаа зовоод ч, бичээд, нэмэргүй. Эмүжин гийн бичсэнийг унших дуртай энэ удаагийнх нь сайн бичвэр биш байна өө.

0  |  0
mgl(139.5.218.207) 2019 оны 01 сарын 24

mungu ugsun n deer dee l 500 1000 5000 geed tsaash n uursdiin bololtsoogooroo mungu ta bidnii ah duu aav eej amrag sadand mongold bieteeree uldene shuu MONGOLCHUUDAA

0  |  0
уучил(202.55.188.33) 2019 оны 01 сарын 24

Эргүү минь Эрээнээс эхэлдэгийг ард түмэн хийгээгүй тэр улс төрчид чинь хийсэн

0  |  0
umssun hutsasnaasaa (182.160.3.17) 2019 оны 01 сарын 23

torgoo mongold hiilgesenuu ?

0  |  0
unshigch(31.164.60.87) 2019 оны 01 сарын 23

omsson huvtsas ni hyatad torgoor hiisen tyvd huvtsas, eryylj baigaa hyrd ni tyvdiin soyol, irgenshliin element, omsson malgai ni amitang tamalj amidaar ni ovchij avsan aris…. deelen deer baigaa hee ugalz ni enetheg hyatad tyvdees garaltai. bichij baigaa bichig yseg ni krill oros yseg… yalzarch omhiirson shunalt tarhiig ni tyvdyyd bazaj shoolj ineetsgeene

0  |  0
unshigch(31.164.60.87) 2019 оны 01 сарын 23

omsson huvtsas ni hyatad torgoor hiisen tyvd huvtsas, eryylj baigaa hyrd ni tyvdiin soyol, irgenshliin element, omsson malgai ni amitang tamalj amidaar ni ovchij avsan aris…. deelen deer baigaa hee ugalz ni enetheg hyatad tyvdees garaltai. bichij baigaa bichig yseg ni krill oros yseg… yalzarch omhiirson shunalt tarhiig ni tyvdyyd bazaj shoolj ineetsgeene

0  |  0
qwerty(202.9.42.212) 2019 оны 01 сарын 23

Хэ орон бас Гандангийн хүрднээс эхлэхгүй шүү!

2  |  0
zochin(202.9.43.169) 2019 оны 01 сарын 23

эх орныг минь эрээнтэй хольж хутгаж ярихгүй шүү эрээний хүүхээн

1  |  0
Top