АНУ-ыг нөмөрсөн ер бусын хүйтний улмаас 20 гаруй хүн амиа алдлаа

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 01

2018 оны нэгдүгээр сарын 30-31-ний өдрүүдэд АНУ-ын төв болон хойд хэсгийг ер бусын хүйтэн болсны улмаас 20 гаруй хүн амиа алдаж, мянга гаруй нислэг цуцлагдаж, сургууль, цэцэрлэг, төрийн байгууллагууд, музей зэрэг хаалгаа барьжээ.

 

Хойд туйлын циклоны улмаас агаарын температур Миннеаполис хотод -33.5 – 45 градус, Чикагод -30 градус хүртэл буурч, хүйтэн салхины нөлөөгөөр -45 градусын хүйтэн мэдрэгдэж байжээ. Цаг уурчид, 10 минут гадаа хүйтэнд байхад хөлдөх аюултайг анхааруулсан байна.

 

Хүчтэй салхинаас гадна их хэмжээний цас орж, нөхцөл байдлыг улам хүндрүүлжээ. Төмөр замын хөдөлгөөнд саатал гарч, 10 мужид шуудангийн үйлчилгээ доголджээ.


Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ari(99.203.143.188) 2019 оны 02 сарын 06

Yu n surtei shiitgelee huleej bga yum gedeg yum be .hasna ch tohiolddog tsag uuriin uzegdel .minii hubid mongold bg huiten udruud bsan .Amerikd iim huiten boldoggui bolohoor argagui bizdee .

0  |  1
Zochin(112.255.65.224) 2019 оны 02 сарын 06

Unen shd ochnoon engiin irged huuhduudiig mash ih zovlond unagaaj alj hyadsan sh dee zovhon neftiin toloo yamar ih uls ornii heregt hunii erh ardchilal yarij dain degdeelee odoo venezeuel oroh gej bna Vanga amerikiig evrop tiviig ustana gej zognoson bdag shuu

1  |  0
Zochin(202.179.31.41) 2019 оны 02 сарын 06

Shitgelee huleej bga yum. Siir irak geed uls heregt hondlongoos oroltsoj zewseg zarj olon huni olon huudin amind hursen nugeltei ulsiig baigali delhii shiitgej bna

Top