Дүүргүүдийн Газрын алба дотоод ажлын өдөргүй боллоо

2019 оны 02 сарын 20

Нийслэлийн Газрын албаны даргын 2019 оны А/13 дугаар тушаал гарч дүүргүүдийн Газрын албадыг дотоод ажлын өдөргүй болголоо. Өмнө нь иргэн, хуулийн этгээдийн ирүүлсэн хүсэлтийн дагуу хээрийн судалгаа хийх, газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх дэд зөвлөлийн хурал хийх зорилгоор 7 хоногийн нэгээс хоёр өдрийг дотоод ажилтай байхаар зохицуулагдаж байсан.

 

Газар зохион байгуулагчид нь иргэн, хуулийн этгээдийн хүсэлтээр зайлшгүй хээрийн судалгаанд явах шаардлага гардаг учраас шинэ зохицуулалтаар зөвхөн газар зохион байгуулагчид ээлжээр хээрийн судалгаанд явах бөгөөд байхгүйгээ нөхөж ажиллахаар зохицуулсан байна.

 

Ийнхүү дүүргүүдийн Газрын албад дотоод ажлын өдөргүй болсноор иргэн, хуулийн этгээдийг ажлын 5 өдрийн 40 цагт нээлттэй хүлээн авч үйлчилгээ үзүүлэх юм.

Нийслэлийн Газрын алба нь иргэдэд төрийн үйлчилгээг тасралтгүй түргэн шуурхай, нээлттэй, ил тод үзүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.

 

Эх сурвалж: Нийслэлийн газрын алба

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(122.201.22.225) 2019 оны 02 сарын 20

дүүргүүдиин газрын алба гэж хүнд сурталтай хэдэн нөхөд байдаг хүнии өгсөн бичиг баримтыг тэр чинь болохгүй байна энэ чинь болохгүй гэж урдаас шидэж загнахаас өөр юм мэддэг юм уу хүнд учрыг олж тайлбарлаж өгнө гэж байхгүй аль болох хүнииг чирэгдүүлэх сонирхолтой нөхдүүд ялангуяа чингэлтэй дүүрэг иим нөхдүүдииг зайлуулах хэрэгтэй харин ниислэлиин газар хувьчлалын нөхдүүд иргэдтэй шал өөр сайхан харьцдаг юм билээ

0  |  0
Top