ОСКАР 2019 | Гурав хоног үлдлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 22

Кино урлагийн шилдгүүдийг шалгаруулдаг Академи авардс буюу 91 дэх удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол болоход гурав хоног үлдээд байна. Ёслолын үйл ажиллагаа хоёрдугаар сарын 24 буюу Монголын цагаар ирэх даваа гарагт АНУ-ын Лос Анжелес хотын "Долби" театрт болох юм.

Энэ жилийн хувьд шилдэг киноны төрөлд нийт 8 кино нэр дэвшсэн байгаа билээ. Кино урлагийн салбарын мэргэжилтнүүд болон үзэгчдийн хамгийн их хүлээлт үүсгэдэг номинацийн эзэд тодрох торгон агшин ойртсоор байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top