ТУСГАЙ САНГИЙН МӨРӨӨР: “Гацуурт” ХХК 1.2 тэрбум төгрөгийн өртэй

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 28

Засгийн газрын тусгай сангуудын санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын баримт, дүгнэлт, тоймыг ZINDAA.mn цувралаар хүргэж байна.


САНГИЙН НЭР: МАЛ ХАМГААЛАХ САН

Үндсэн үйл ажиллагаагаа 2009 он хүртэл Тариалан эрхлэлтийг дэмжих сантай хамт, 2009-2011 он хүртэл Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлэг, үржлийн газрын бүтцэд үйл ажиллагаагаа эхэлсэн. Улмаар Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, мал аж ахуйн салбарт хэрэгжиж буй үндэсний хөтөлбөрүүдэд тусгагдсан зорилтот арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын 2011 оны 374 дүгээр тогтоолоор Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээнд бие даан үйл ажиллагаа явуулж эхэлсэн байдаг.

 

САНГИЙН ЗОРИЛТ

1. Мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдэд техник технологийн болон эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлэх, зээлийн ашиглалтад хяналт тавих, зээлийг эргэн төвлөүүлэх.

2. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдэд техник, тоног төхөөрөмж хөнгөлөлттэй нөхцөлөөр болон түрээсийн гэрээ байгуулан олгох.

3. Мөн дээрх бүлгийн ААНБ, иргэдэд мал, амьтан хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох дэмжлэг үзүүлэх.

4. Засгийн газрын 2013.11.30-ны өдрийн 394 дүгээр тогтоолоор “Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох журам”, “Үндэсний боловсруулах үйлдвэрт арьс, шир бэлтгэн тушаасан хоршооны гишүүн малчин мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох журам”-ын дагуу урамшуулал олгох.

 

САНГИЙН ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛ

Мал хамгаалах сан 2016 онд 30,742.7 сая төгрөг, 2017 онд 76,919.9 сая төгрөгийн, 2018 оны эхний хагас жилийн байдлаар 23,270.0 сая төгрөгийн орлогын эх үүсвэртэйгээр тус тус ажилласан байна.

Мал хамгаалах сангийн 2018 оны эхний хагас жилд нийт авлагын хэмжээ 45.1 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй болсон байна. Авлагын хэмжээ нэмэгдсэн гол шалтгаан нь төлбөртэй үйлчилгээний авлагаар бүртгэсэн Малын тэжээл импортлох аж ахуйн нэгжүүдэд олгох зээлийн 21.2 тэрбум төгрөгийг урьд онд олгож, үлдэгдэл 18.8 тэрбум төгрөгийг дараа онд олгосноос шалтгаалжээ.

Урьд онуудаас дамжсан төсөл хөтөлбөрийн зээлийн нийт авлага 2018 оны эхний хагас жилийн байдлаар 11.9 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй болжээ.

 

ХУГАЦАА ХЭТЭРСЭН МӨНГӨН ЗЭЭЛ

2003-2006 онд олгосон 359.6 сая төгрөгийн зээл нь 9-15 жил болсон бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргахад материал дутуу, баримт бичгийн бүрдэл дутуу, хөөн хэлэлцэх хугацаа дууссан зэргээс шалтгаалан шүүх хүлээн аваагүй байна.

Харин 2007-2013 онд олгосон зээлийн хугацаа хэтэрсэн /3-9 жил болсон/ зээлийн үлдэгдэл 3,965.0 сая төгрөг байна. Хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 3,965.0 сая төгрөгөөс 2018 оны байдлаар 83 иргэн, аж ахуйн нэгжийн 1,710.3 сая төгрөг нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд, 4 иргэн, аж ахуйн нэгжийн 62.5 сая төгрөг нь шүүхийн шатанд, 15 иргэн, аж ахуйн нэгжийн 355.8 сая төгрөг нь эрэн сурвалжилж байгаа, 7 иргэн, аж ахуйн нэгжийн 57.8 сая төгрөг нь шүүхийн шийдвэр гарсан төлөгдөж байгаа бол шүүхээс хаягтаа байхгүй гэсэн шалтгаанаар буцсан 31 иргэн, аж ахуйн нэгжид холбогдох 425.8 сая төгрөгийн авлагыг хаяг, байршлыг тогтоож, шүүхэд нэхэмжлэл гаргах чиглэлээр ажиллаж байна.

 

Хугацаа хэтэрсэн зээлийн онцгой ААН

“Гацуурт” ХХК нь төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр авсан зээлээ төлөхгүй, хугацаа хоцроон улсад хохирол учруулсаар байгаа аж. ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар болон Мал хамгаалах сан, “Гацуурт” ХХК-тай байгуулсан “ЭМААХДХ”-2011/07 тоот гэрээгээ дүгнэж, акт үйлдээгүй гэсэн зөрчлүүд гаргасан байна.

ХХААХҮ-ийн сайдын 2011.06.21-ний өдрийн А/102 дугаар тушаалыг үндэслэн махны цэвэр үүлдрийн үхэр импортолж, үржлийн аж ахуй эрхлэх төслийг хэрэгжүүлэхэд зээлийн гэрээгээр зээлдэгч 1.0 тэрбум төгрөгийг тодорхой нас хүйсийн өсвөр насны хээлтэгч, хээлтүүлэгчээр 6 жилийн хугацаанд 200 толгой үхрээр төлнө гэсэн нь нэг үхрийн өртөг 5 сая орчим төгрөг байна гэж заажээ.

Харин зээлийн эргэн төлөлт хугацаандаа хийгдээгүйгээс үүссэн алданги нь 2017 онд 21.9 сая төгрөг, 2016 онд 11 сая төгрөг орчим нийт 32.9 сая төгрөг байхаар үүнийг үхэрт шилжүүлэн тооцвол 6 үхрийг нэмж авахаар байсан боловч алданги тооцоогүй байна.

Улмаар ХХААХҮ-ийн сайдын 2017.10.10-ны өдрийн “Үнэ тогтоох, хуваарь батлах тухай А/135 тоот тушаалаар “Гацуурт” ХХК-иас зээлийн эргэн төлбөрт 200 толгой “Ангус” үүлдрийн хээлтэгч, хээлтүүлэгч үхрийг нэг бүрийг 5 сая төгрөгөөр үнэлэн хүлээн авч, үүссэн алдангийг чөлөөлсөн шийдвэр гаргажээ. Дээрх тушаалын дагуу төсөл хэрэгжүүлэгчээс анхны гэрээнд заасан цэвэр цусны “Лимузин” үүлдрийн өсвөр насны үхэр авах заалтыг зөрчиж, “Ангус” үүлдрийн болон монгол үхэртэй эрлийзжсэн өсвөр насны үхэр болж өөрчлөгдсөн байна. Энэ тохиолдолд үнэлгээний зөрүү гарах ёстойг мөн харгалзан үзэлгүйгээр 100 толгой хээлтүүлэгч, 100 толгой хээлтэгч нийт 200 толгой үхрийг авч 6 аймаг, Малын удмын сангийн үндэсний төв болон Мал хамгаалах санд тус тус хуваарилан 1 тэрбум төгрөгийн зээлийн авлагыг 2017 оны төгсгөлөөр хаасан байна.

Улмаар 2013 онд дахин 2 тэрбум төгрөгийн зээлийг олгон малаар төлөлт хийх гэрээтэй ажиллаж байгаа бөгөөд 2013 онд байгуулсан гэрээ ёсоор 2017 оны долдугаар сард 52 толгой, 2018 оны долдугаар сард мөн 52 толгой, нийт 104 толгой цэвэр цусны хээлтэгч, хээлтүүлэгчийг хүлээлгэн өгсөн байх ёстой боловч гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлж малаа хүлээлгэн өгөөгүй өнөөг хүрсэн байна.


“Гацуурт” ХХК-иас “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийн дэмжих хөтөлбөр” хэрэгжүүлсэн талаар

Мал хамгаалах санд “Гацуурт” ХХК-тай 2013 онд байгуулсан 2 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлтөөс 1,2 тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлсөн байх, гэрээний үүрэг хангагдаагүй хугацаа хэтэрсэн байх тул энэ асуудлыг хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэх шаардлага үүсжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 160 дугаар тогтоолоор баталсан “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилгоор “Махны цэвэр үүлдрийн үхрийг импортолж үржлийн аж ахуй эрхлэх” төсөл сонгон шалгаруулах тендерт шалгарсан “Гацуурт” ХХК-д төслийн дэмжлэгт зориулан 1.0 тэрбум төгрөгийн зээлийг хэрхэн хаасан талаар дээр өгүүлсэн. “Гацуурт” компани цэвэр цусны “Лимузин” үүлдрийн өсвөр насны үхэр авах заалтыг зөрчиж, “Ангус” үүлдрийн болон монгол үхэртэй эрлийзжсэн өсвөр насны үхрээр ямар нэгэн алдангигүйгээр төлсөн байсан.

 

“Гацуурт” ХХК нь дахин 2013.12.16-ны өдөр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргалтай гэрээ байгуулан Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Франц Улсаас импортоор авсан махны чиглэлийн цэвэр үүлдрийн үхрийг “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд үржүүлж, хамтран ажиллах гэрээг байгуулан 2 тэрбум төгрөгийн зээлийг авчээ. Гэрээний 2 дахь хэсгийн 2.2-д 1.0 тэрбум төгрөгийг 2012 онд хэрэгжүүлэгчид олгосон тул, үлдэгдэл санхүүжилт 1.0 тэрбум төгрөгийг зээлдэгчийн дансанд шилжүүлэхээр заажээ.

 

Гэрээний дагуу тус бүр нь 11,363,636 /арван нэгэн сая, гурван зуун жаран гурван мянга, зургаан зуун гучин зургаа/ төгрөгийн, /нийт 2,0 тэрбум төгрөгийн/ үнэ бүхий /1 настай мах, сүүний чиглэлийн Монтбелард цэвэр үүлдрийн эр 2 толгой/, эм 30 толгой, махны чиглэлийн Лимузин цэвэр үүлдрийн эр 6 толгой, эм 138 толгой/ нийт 176 толгой үхрийг ҮХААЯ-ны харьяа Мал хамгаалах сангийн хөрөнгийн бүртгэлд тусгана. Гэрээний 2.5-д “Гацуурт” ХХК нь энэхүү 176 толгой цэвэр үүлдрийн үхрийг стандартын шаардлагад нийцүүлэн доорх хуваарийн дагуу хөрөнгө оруулагч талд өгнө. Үүнд: Үржлийн үхэр бойжуулж, үржүүлэх хугацаа: 2012-2019 он, гэрээ байгуулсан хугацаа: 2013.12.16, хөрөнгө оруулалтыг нөхөх, 2017.07 сар, 30 хувийг төлөх 52 толгой хээлтэгч, хээлтүүлэгч, хөрөнгө оруулалтыг нөхөх, 2018.07 сар 30 хувийг хүлээлгэн өгөх 52 толгой хээлтэгч, хээлтүүлэгч, хөрөнгө оруулалтыг нөхөх 2019.07 сард 40 хувь 72 толгой хээлтэгч, хээлтүүлэгч өгөхөөр гэрээнд тусгажээ.

Үүнээс хойш 2017.08.22-ны өдрийн 1/670 тоот албан бичгээр Мал хамгаалах сангийн захиралд хандаж ирүүлсэн дүгнэлтдээ “Гацуурт” ХХК-ийн ерөнхий захирал Л.Чинбат нь “Гацуурт” ХХК 2003 оноос хойш Канад Улсаас мах, сүүний чиглэлийн “Ангус” үүлдрийн үхрийн үр хөврөл оруулж ирж үржүүлэн, эрчимжсэн мал аж ахуйг буй болгож, орон нутагт тогтмол орлогын эх үүсвэртэй болгох зорилго тавин ажиллаж байна. Мөн 2011 оноос “Ангус”, “Лимузин”, “Мон билард”, “Холштейн” үүлдрийн үхрүүдийг Франц Улсаас оруулан ирж үржүүлж байна. Эдгээр 4 үүлдрийн тус бүрийн онцлог, давуу, сул талуудыг тус бүрд нь тайлбарлан Монгол Улсад “Ангус”үүлдрийн үхрийн үржлийн ажлыг тасралтгүй хангах боломж манай компанид бүрдсэн тул төслийн хүрээнд хүлээлгэж өгөх үхрээ ихэнхдээ малчдад очих учраас “Ангус” үүлдрийн үхэр тараах нь оновчтой гэсэн санал ирүүлжээ.

Иймд ХХААХҮ-ийн сайдын 2017 оны А/90, А/131 тоот тушаалаар томилогдсон ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Зэлтэр зэрэг суманд ажиллаж, илтгэх хуудас бичиж яаманд танилцуулсан байна. Энэ байдлаас үзэхэд ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар болон Мал хамгаалах сан “Гацуурт” ХХК-тай байгуулсан “ЭМААХДХ”-2011/07 тоот гэрээгээ дүгнэж, акт үйлдээгүй ба 2015, 2016 онуудад гэрээний хэрэгжилт хангагдаагүй, зээлийн эргэн төлөлт хийгдээгүй байна.

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(66.181.160.90) 2019 оны 03 сарын 04

Чинбат гэдэг хүнийг мундаг хүн гэж бодож байлаа...

0  |  0
Zochin(66.181.182.96) 2019 оны 03 сарын 03

Chinbatiig ih tooj bsan.Ulsiin ur tuluhgui bj yun Shark Tank be? Hurdan ulsiig hohirolgui bolgo..Daragiin humuus avah ged huleej bn.

0  |  0
иргэн (202.179.26.12) 2019 оны 03 сарын 02

зүгээр нэг их л том Баян царайлаад Шарк марк энэ тэр хийгээд томроод байсан яг Үнэн дүр төрх нь ийм л Хар мөртөй Луйвраар л Баяжсан Этгээдүүд ш дээ ганцхан Гацуурт ч биш МАК энэ тэр гээд данадаа Хулгай Луйвраар Баяжицгаасан Компаниуд ш дээ тэрийгээ мэдэхгүй эдний Худлаа том том Машин унаж бүлт бүлт үсэрсэн Супер Хулгайч Луйварчид ш дээ

0  |  0
иргэн(64.119.25.140) 2019 оны 03 сарын 01

Улаан луйварчин шалгах хэрэгтэй мөн ч их юм гарна

0  |  0
Инженер(64.119.25.24) 2019 оны 03 сарын 01

Хөрөнгий нь хураа

0  |  0
zochin (202.21.99.42) 2019 оны 03 сарын 01

mongold hodolmor hiihgvi luibar hiibel hodolmorin baatar bolno

0  |  0
zochin (202.21.99.42) 2022 оны 01 сарын 17

yun bizmecmen yun shark zvgeer neg lyibarchin l bnsh dee harin sharhad orj bgaa hvmvvc jinhene monjgorooroo yabj bgaa chinbaa oyungerel hoert hicheel zaah hvmvvc yam bishvv lyibar hiihgvi biznec hiih argig ehe 2 t zaaj og

0  |  1
CHimbaa lalar(43.243.161.23) 2019 оны 03 сарын 01

Chimbat haanaas henees mungu shaahaa sain medne, daraa yaj haragdahaa hurtel sain meddeg shees

0  |  0
ud(66.181.186.128) 2019 оны 02 сарын 28

Yostoi huunii nuhur bna uu daa ene Chinbat.Uhehgui munhiin us uusiim shig l luivargaadl huuraad l mungu avtsgaagaad tuluhgui bgaa ni hen be gedgiig ni l haeuulj bna.Hundleh setgel ugui bolchloo

0  |  0
ард(64.119.25.140) 2019 оны 02 сарын 28

Хөдөлмөрийн баатар

0  |  0
иргэн(64.119.25.140) 2019 оны 02 сарын 28

Чинбатаас өөр хүн байсан бол залилан хийсэн улсыг хохироосон хэргээр

0  |  0
эотх(49.0.147.33) 2019 оны 02 сарын 28

чинбат үнэн даварсан гөлөг сэлэнгэ аймгийг хувьчилж авах гээд янз бүрээр үзэж байгаа гар даа эрчиммжсэн мал аж ахуйн бүс нэрээр бэлчээрт нь шунаж төрөөр шийдвэр гаргуулж чадсан новш олон сангаас зээл авсан шуналтай новш

0  |  0
иргэн(202.179.26.127) 2019 оны 02 сарын 28

Чинбат Шарк Би Өргүй намайг Гүтгэж байна энэ тэр гээд байсан Яалаа

0  |  0
Top