Сайд Д.Сумъяабазар Лондон хотноо ажлын айлчлал хийв

2019 оны 03 сарын 04

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар тэргүүтэй төлөөлөгчид энэ оны 2 дугаар сарын 28-наас 3 дугаар сарын 2-ны өдрүүдэд Лондон хотноо ажлын айлчлал хийв.

Айлчлалын хүрээнд сайд Д.Сумъяабазар Британийн Олон улсын худалдааны дэд сайд Рона Фэйрхэд, “Лондонгийн хөрөнгийн бирж” группын гүйцэтгэх захирал Дэвид Швиммэр, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны дэд ерөнхийлөгч Алэйн Пилью, “Рио Тинто” компанийн Зэс, очир эрдэнийн группын захирал А.Суарат зэрэг Британийн Засгийн газар, Лондонд төвтэй олон улсын санхүүгийн байгууллагуудын удирдлагууд, мөн “JP Morgan”, “Jefferies”, “Bank of America Merrill Lynch”, “Sturgeon Capital” зэрэг хөрөнгө оруулалтын банк, сангуудын төлөөллүүдтэй тус тус уулзалт хийв.

Уулзалтуудаар сайд Д.Сумъяабазар Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулалт хийхэд шинэ таатай орчин бүрдэж байгааг онцлон тэмдэглэж, “Эрдэнэс Тавантолгой” компанийн 30 хүртэлх хувийг олон улсын хөрөнгийн зах зээлд нээлттэй гаргах бэлтгэл ажлын тухай мэдээлэл өгч, уг төслийн талаар харилцан санал солилцлоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top