Наоми Осакагийн шагналын 20 хувийг насан туршдаа авах ёстой гэв

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 19

Японы газрын теннисчин Осака Наомигийн анхны дасгалжуулагч Кристоф Жан Наомиг шүүхэд өгч, орлогынх нь 20 хувийг авна хэмээн заргалджээ.

Жан эгч дүү Осакатой 2010 оноос эхлэн 2 жил хамтран ажилласан бөгөөд тэр үед аавтай нь “Насан туршдаа охидын шагналын мөнгөний 20 хувийг авна” гэж гэрээ байгуулсан хэмээн мэдэгдээд байгаа юм. Эгч дүүсийн эцэг эх нь түүнд эхний сарын 300 доллар л төлсөн бөгөөд цаашдаа Жан үнэ төлбөргүй хичээл заасан гэнэ.

Осака Наомигийн өмгөөлөгч түүний заргыг “Төсөөлөхийн аргагүй галзуу зүйл. Осака тийм гэрээ байгуулаагүй, гарын үсэг ч зураагүй” гэж мэдэгджээ. Осака Америк, Австралийн нээлттэй тэмцээнд түрүүлж, нийт 10.839,756 долларын шагнал хүртсэн бөгөөд Жан доод тал нь 2 сая доллар авахаар заргалдаж байгаа аж. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top