Тулаанч Д.Батсүмбэрэл Драгон Хаус холбооны аварга боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 24

Монголын тулаанч "Zorky's MMA" клубын тамирчин Дагвадоржийн Батсүмбэрэл АНУ-ын Сан-Франциско хотноо өчигдөр /2019.03.23/ Америк улсын тулаанч Жоакин Лопезтой Драгон Хаус холбооны аваргын бүсийн төлөө тулалдлаа. Холимог тулааны “MGL-1 Fighting Championship” холбооны аварга Д.Батсүмбэрэл нь өрсөлдөгчөө илт давуу байдлаар буулган авсан байна.

Д.Батсүмбэрэл нь 1987 онд Баянхонгор аймагт төрсөн. Бага наснаасаа чөлөөт бөхөөр хичээллэсэн. Хилийн цэргийн дээд сургуульд суралцаж төгсөөд, хилийн цэргийн 0303 дугаар тусгай албанд орж одоо ахмад цолтойгоор ажиллаж байна. Монгол улсын холимог тулааны 77 кг-ийн жинд гурван удаа аваргалсан шилдэг тулаанч юм. Дээрх Драгон Хаус холбооны аваргын бүсийн төлөөх тулааныг SPS тулааны сувгаас үзэх боломжтой юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top