Хакүхо М.Даваажаргал 42 дахь түрүүгээ хүртлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 24

Японы Осака хотод зохиогдож байгаа Мэргэжлийн сүмо бөхийн хаврын башёгийн 15 дахь өдрийн барилдаан өндөрлөлөө. Өнөөдөр /2019.03.24/ их аварга Хакүхо М.Даваажаргал аварга Какүрюү М.Анандаар 15 дахь даваагаа авснаар 42 дахь түрүүгээ авлаа. Хакүхо энэ жилийн анхны түрүүгээ авч буй нь энэ юм.  

Харин түүний араас нэхэж явсан Ичиножёо А.Ичинноров 14 даваа, нэг унаатай тэмцээнээ амжилттай өндөрлүүллээ. Тэрбээр найм дахь өдрийн барилдаанд озэки Гүржийн бөх Точиношинд ялагдсан юм. Ичиножёо ирэх тавдугаар сарын тэмцээнд цол ахихаар болж байна.

Аварга Какүрюү М.Анандын хувьд 10 даваа, таван унаатай барилдаанаа өндөрлүүллээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top