"Toy story 4" киноны трэйлерийг хүргэж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 25

"Pixar" студи өнгөрсөн хорин жилийн хугацаанд хамгийн их амжилт авчирсан хүүхэлдэйн кинонуудын нэгээр "Toy story"-ийн гурамсан түүхийг нэрлэдэг. "Тоглоомын түүх" хүүхэлдэйн киноны эхний анги 1995 онд нээлтээ хийж байсан бол удаах анги 1999 онд, гуравдугаар анги нь 2010 онд үзэгчдийн хүртээл болж байсан. Түүнээс хойш өнгөрсөн найман жилийн хугацаанд "Тоглоомын түүх" хүүхэлдэйн киноны үнэнч үзэгч, фенүүд дараагийн ангийг тэвчээртэй хүлээж байсан билээ.

2 жилийн өмнөөс шинэ анги гарах тухай шуум тархаж, өнгөрсөн хавар "Pixar" студи хамгийн алдартай бүтээл болох "Тоглоомын түүх" хүүхэлдэйн киноны дөрөвдүгээр ангийг хийх тухай мэдээлэл хийсэн. 2019 оны зургаадугаар сарын 21-нд "Тоглоомын түүх 4" дэлхий даяар нээлтээ хийхээр болсон байна.

Тэгвэл саяхан "Тоглоомын түүх 4" киноны албан ёсны трэйлер цацагджээ.

 
ТРЕЙЛЭР ҮЗЭХ:

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top