МАН: АТГ, Шүүх, Прокурорыг ҮАБЗ-ийн зөвлөмжөөр чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 26

УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр /2019.03.26/ 15:00 цагаас товлоод байсан ч УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж байгаа тул хойшлоод байна.  

Намын бүлгийн хуралдаанаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцэж байгаа юм. Уг хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарын захирамжаар чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулах шийдвэрийг дөнгөж сая гаргаад байна.

Түүнчлэн бүлгийн хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцэд маргаан үүсгээд байгаа  АТГ-ын дарга, дэд даргын бүрэн эрхийн хугацааны асуудлыг хэлэлцэж байгаа гэнэ.

Ерөнхийлөгчийн зүгээс одоогийн АТГ-ын дарга, дэд даргын бүрэн эрхийн хугацаа дууссан гэж үзэн, АТГ-ын даргад ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга Д.Даваа-Очирыг, АТГ-ын дэд даргад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан Ж.Батсайханыг нэр дэвшүүлсэн. Мөн Улсын Ерөнхий прокурорын орлогчоор Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газарт Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд ханалт тавих ажил хариуцсан ахлах прокурор А.Цэрэнсодномыг нэр дэвшүүлээд байгаа юм.

Уг асуудлыг УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр /2019.03.25/ хэлэлцэн, эрх зүйн хувьд маргаантай асуудлыг УИХ шийдвэрлэх боломжгүй гэж үзэн, хойшлуулах шийдвэр гаргасан билээ.

Тэгвэл нөхцөл байдал өөрчлөгдөж АТГ, Шүүх, Ерөнхий прокурорыг ҮАБЗ-ийн зөвлөмжөөр чөлөөлж, түдгэлзүүлж болно гэсэн хуулийн төсөл оруулж ирж, яаралтай горимоор хэлэлцэх асуудлыг бүлгийн хурлаар оруулсан талаар зарим эх сурвалж дурдлаа. 

Эрх баригчдын зүгээс хэлэлцэж буй ҮАБЗ-ийн шийдвэрээр хууль, шүүхийн байгууллагын удирдлагуудыг чөлөөлдөг болох асуудлыг АН-ын зүгээс шүүмжилж байгаа аж. АН-ын дарга С.Эрдэнэ “УИХ-д бүрэн эрх мэдэл нь байхад ҮАБЗ-ийн хэдхэн хүний шийдвэрээр хууль, шүүхийн байгууллагад нөлөөлдөг байж болохгүй” хэмээн байр сууриа илэрхийлэв. 

Тэгэхээр МАН-ын бүлэг АТГ-ын дарга, дэд даргын томилгооны асуудлыг хойшлуулах шийдвэрээ эргэн харж, өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулах асуудлыг хэлэлцэж байгаа бололтой.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мафия(43.242.243.232) 2019 оны 03 сарын 26

АН-ын одоогийн удирдлага бол мафийн гишууд. Маш их сандарч байгаа. АН-ын нэр барьж оорсдийгоо хамгаалж байна.

0  |  0
ок(182.160.35.161) 2019 оны 03 сарын 26

удаан байна шүү. хурдан шүүхийн дарга прокрор нарыг соль. айлган сүрдүүлж хүний эхнэр бавцгаагаад тарвага нь уран зураг эрдэнэсийн санг тоноод зүгээр яваад байна шүү.

0  |  0
Монгол(202.179.24.7) 2019 оны 03 сарын 26

Эрдэнээ минь үхсэн хүний нэрээр тэтгэвэр шаасан, мөн өдий төдий хөрөнгө хулгайлсан луйвардсныг чинь тэр еранхий прокурор, ерөнхий шүүгч чинь хамгаалж хайцаалж чадахаа больсон . Одоо элбэгээ нөйзынхаа хэлснээр зангиагаа зүүгээд гутлаа тослоод, дээрээс нь дулаан хувцсаа бэлдсэн чинь дээр биздээ. Чи АН-ыг маань шороо, шорон хоёрт хутгалаа даа.

3  |  0
Top