ОХУ-ын “Хамгийн баян 10 эрхэм”

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 18

Америкийн “Forbes” сэтгүүлийн газраас “ОХУ-ын хамгийн баян 200 хүн” жагсаалтаа 16 дахь удаагаа гаргалаа. Энэхүү 200 эрхмийн нийт хөрөнгө 496 тэрбум ам.доллар болж байгаа юм.

Ингээд ОХУ-ын “Хамгийн баян 10 эрхэм”-ийг танилцуулья.

1, Леонид Михельсон

“Сибур”, “Новатэк” компанийн томоохон хувьцаа эзэмшигч, 63 настай, 24 тэрбум ам.долларын хөрөнгөтэй. Байгалийн хий, нефтийн салбар.

2,  Владимир Лисин

“НЛМК”, “Universal Cargo Logistics”-ийн хувьцаа эзэмшигч. 62 настай. 21.3 тэрбум ам.доллар. Тээвэр, металлург.

3, Вагит Алекперов

“Лукойл”-ийн ерөнхийлөгч. 68 настай. 20,7 тэрбум ам.доллар. Нефть, хөрөнгө оруулалт.

4, Алексей Мордашов

“Северсталь” нийгэмлэгийн ТУЗ-ийн дарга. 53 настай. 20,5 тэрбум ам.доллар. Аялал жуулчлал, хар төмөрлөг.

5, Геннадий Тимченко

“Новатэк”, “Сибур” компаниудын ТУЗ-ийн гишүүн. 66 настай. 20,1 тэрбум ам.доллар. Хөрөнгө оруулалт.

6, Владимир Потанин

“Интеррос” холдинг, “Норильский никель” компанийн ерөнхийлөгч. 58 настай. 18,1 тэрбум ам.доллар. Өнгөт төмөрлөг.

7, Михаил Фридман

“LetterOne Holdings”, “Альфа-Групп”-ийн хамтран эзэмшигч. 54 настай. 15 тэрбум ам.доллар. Нефть, санхүү, харилцаа холбоо, жижиглэн худалдаа.

8, Андрей Мельниченко

“Еврохим” компанийн хамтран эзэмшигч. 47 настай. 13,8 тэрбум ам.доллар. Нүүрс, цахилгаан, эрчим хүч.

9, Алишер Усманов

“USM Holdings”-ийн үүсгэн байгуулагч, үндсэн хувьцаа эзэмшигч. 65 настай. 12,6 тэрбум ам.доллар. Интернет, төмөрлөг, харилцаа холбоо.

10, Роман Абрамович

“Millhouse” хөрөнгө оруулалтын компанийн эзэн. 52 настай. 12,4 тэрбум ам.доллар. Төмөрлөг, хөрөнгө оруулалт.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top