Видео: Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Дөлгөөний  барилдааны бичлэг

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 26

БНХАУ-ын Си Ань хотын Электрон, шинжлэх ухааны их сургуулийн спорт цогцолборт болж байгаа бөхийн төрлүүдийн 2019 оны насанд хүрэгчдийн Азийн АШТ өчигдөр эмэгтэйчүүдийн барилдаанаар үргэлжиллээ.

Эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг-ын жингийн барилдаанууд болж, манай бөхчүүд 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртлээ.

50 кг-ын жинд барилдсан Цогт-Очирын Намуунцэцэг Казахстаны Валентина Исламоватай барилдаж, 7:4 ялагдлаа.

55 кг-ын жинд ОУХМ Болормаагийн Дөлгөөн хүрэл медаль хүртлээ.

Азийн аваргад анх удаа зодоглосон Б.Дөлгөөн 1/8 шигшээд Вьетнамын Ти Ли Киуг 11:3-аар ялсан.

Шөвгийн наймд Азийн Энэтхэгийн Лалита Лалитаг 4:1-ээр давсан.

Хагас шигшээд Японы Саки Игарашид 0:9-өөр ялагдлаа.

Хүрэл медалийн төлөөх барилдаанд Узбекистаны Шаходат Жуллибаеваг оноогоор цэвэр (11:0) ялж, Монголын багийн 3 дахь хүрэл медалийг авлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top