Нийгмийн даатгалын дэвтрийг 10-нд хэвлэлтээс гаргана

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 07

Нийгмийн даатгалын дэвтрийн хэвлэлт саатаж, шинээр нийгмийн даатгал авах гэсэн иргэдэд чирэгдэл учрах болсон тухай иргэдээс ирсэн гомдол, мэдээллийн дагуу Нийгмийн даатгалын ерөнхий газрын худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн С.Цээсүрэнтэй уулзаж, тодрууллаа. 

Тэрбээр “2015 онд Авилгатай тэмцэх газрын зөвлөмжийн дагуу нийгмийн даатгалын дэвтэр болон бусад холбогдох үнэт цаас, маягтыг үнэгүй болгосон. Үүнтэй холбоотойгоор 2018 онд нийгмийн даатгалын дэвтрийн эрэлт нэмэгдэж, 2019 онд хуваарийн дагуу нийлүүлэх байсан тоо нэмэгдсэн. Хэрэгцээ нэмэгдсэнээс болж хэвлэлт хойшилсон тохиолдол гарсан. Гэхдээ бид худалдан авах ажиллагааг хуулийн дагуу зохион байгуулсан. Ирэх нэг дэх өдөр буюу 2019 оны зургаадугаар сарын 10-ны өдөр Нийгмийн даатгалын дэвтрийн нийлүүлэлтийг хэвийн олгож эхлэхээр байгаа. Нийгмийн даатгалтай холбоотой асуудал үүсээгүй. Бүртгэл тасалдаагүй. Иргэд даатгуулагчийн үйл ажиллагаа цахим системд бүртгэгдээд, хэвийн явагдаж байгаа. Дэвтэр дээр тамга дарах хугацаа л хойшлогдсон гэж ойлгож болно” гэлээ.

2017 онд нийгмийн даатгалын 100 мянган дэвтэр хэвлэгдэж байсан бол 2018 онд 30 хувиар өсч, 126 мянган дэвтэр хэвлэжээ. Харин 2019 оны эхний гурван сарын байдлаар 42 мянган дэвтэр хэвлэгдээд байгаа гэх мэдээллийг албаныхан өгч байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(183.81.171.2) 2019 оны 06 сарын 07

НД-г 6 жилийн дундачаар нэмэгдээд явах хуулиа болих хэрэгтэй , Бид нарын төлснийг 76 идээд байгаа юм бишүү,

0  |  0
Top