Д.Батбаатар: “Петро Чайна"-гийнхан "Монголчууд зөвхөн хог цэвэрлэх ажил хийх ёстой" гэсэн

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 07

“Петро Чайна Дачин Тамсаг Монгол” ХХK, Монгол Улсын хууль, Олон улсын гэрээ хэлэлцээрийг зөрчиж байгаа асуудлаар Монгол Улсын зөвлөх инженер Д.Батбаатар өнөөдөр /2019.06.07/ мэдээлэл хийлээ.

Тэрбээр "2019 оны нэгдүгээр сард гурван төрийн бус байгууллага надад хүсэлт гаргасан. “Петро Чайна Дачин Тамсаг Монгол” ХХK-ийн үйл ажиллагаа явуулдаг Дорнод аймгийн Матад сумын нутагт байрлах 19, 21 дүгээр талбайд ажиллаж байгаа тээврийн хэрэгслийн үйлчилгээнд монголчуудыг оруулж ажиллуулаач ээ гэдэг асуудал тавьсан. Энэ талаар Авто тээврийн үндэсний төв, Газрын тосны хэрэг эрхлэх газар зэрэг холбогдох байгууллагад хүсэлт тавихад тэд сайнаар хүлээж авсан. Явцын дунд дөрөвдүгээр сараас эхлээд нэг ч кран Хятадаас оруулж ирэхгүй гэдэг шийдвэр гарсан. Гэтэл дөрөвдүгээр сарын 20 гэхэд Баянхошуу боомтоор зургаан краныг Хятадаас оруулж ирлээ гэдэг мэдээлэл ирсэн. Үүн дагуу газар дээр нь очиж, зургадугаар сарын 2-5-ны хооронд ажиллахад тэнд ноцтой зөрчлүүд илэрсэн. Монголд ажиллаж байгаа Хятадын буюу бусад орны тээврийн хэрэгслүүд Монгол Улс, БНХАУ хоёр хоорондын байгуулсан “Авто тээврийн хэлэлцээр”-ийг зөрчсөн. Тусгай зөвшөөрлийг энэ протокол дээр "Онцгой зөвшөөрөл авахын тулд Хятадын талын тээврийн хэрэгсэл нь Хятадын эрх бүхий байгууллагаар дамжуулж, Монголын эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авч орж ирнэ" гэсэн байдаг. Гэтэл эдгээр зургаан краныг нэг удаа хил нэвтэрдэг зөвшөөрлөөр оруулж ирсэн байсан. Төрийн байгууллагаас энэ хууль бус үйлдлээ зогсоож, оруулж ирсэн тээврийн хэрэгслээ тавдугаар сарын 30-ны дотор гарга гэсэн бичиг өгсний дагуу Дорнод аймгийн Авто тээврийн үндэсний төвийн дарга, улсын байцаагчтай нь хамт очиход “Петро Чайна Дачин Тамсаг Монгол” ХХK-ийнхан "Танай улсын шийдвэр бидэнд үйлчлэхгүй. Толгой компанийнхаа шийдвэрээр ажилладаг. Монголчууд ажиллавал хог цэвэрлэх ажил хийх ёстой. Өөргөх цамхагийг монголчууд буулгаж чадахгүй. Хятад хэл мэдэхгүй” гэж хэлсэн.

Түүний ярьснаар, Баянхошуу, Бичигтийн боомтоор оруулж ирсэн зургаан кран долоон цамхагийг ямартай ч одоогоор буулгасан байна. Нэг цамхаг буулгахад 100 сая.доллар байдаг аж.

"Тус компани уг нь монгол компани боловч монгол ажилчдыг ажиллуулдаггүй. Монгол компанийн ажилчдыг туслан гүйцэтгэгч ч хийлгэдэггүй. Монголчуудын хийж чадах ажлыг өөрсдөөр нь хийлгэж, цалин өгөөч ээ гэж олон удаа хүсэлт гаргасан. Удаа дараа үгүй гэсэн хариулт өгсөн. Тэнд трактор авчирч, гагнуур хийж байна. Үүнийг монголчууд хийж чадна. Хятадын тээврийн хэрэгслийн дугаар дээр Монголын тээврийн хэрэгслийн дугаар тавьсан байдаг. Энэ мэт янз бүрийн асуудал олон бий. Тиймээс “Петро Чайна Дачин Тамсаг Монгол” ХХK-ийн энэ үйл ажиллагаанд төр анхаарал хандуулах хэрэгтэй байна" гэв.

“Петро Чайна Дачин Тамсаг Монгол” ХХK-ийнхан хоёр үсэгтэй, дурын дөрвөн тоотой монгол дугаар автомашиндаа хадчихдаг гэсэн мэдээллийг зөвлөх инженер Д.Батбаатар мөн ярилаа. 

Мөн тэрбээр "Автотээврийн үндэсний төвөөс том оврын автомашиныг тоног төхөөрөмж гэж оруулж ирсэн" гэлээ 

 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(49.0.153.70) 2019 оны 06 сарын 09

хужаа нарыг хөөж гаргаачээ арай дэндүү даварч байна ш дээ дарга нар нь ажлаа хийвэл яасан юм бэ чадахгүй бол чаддаг хүнд нь ажлаа өгөөд зай тавьж өгөөч

0  |  0
зочин(49.0.153.70) 2019 оны 06 сарын 09

хужаа нарыг хөөж гаргаачээ арай дэндүү даварч байна ш дээ дарга нар нь ажлаа хийвэл яасан юм бэ чадахгүй бол чаддаг хүнд нь ажлаа өгөөд зай тавьж өгөөч

0  |  0
Пунцагийн Очирбат(211.36.142.131) 2019 оны 06 сарын 08

Үхэж бсан мушгиа хамарт Очирбат хужаа нарт өгсөн дөө дээл ээ мялааж нефтийн үйлдвэртэй боллоо гээдл бсн

0  |  0
MGL(75.170.129.4) 2019 оны 06 сарын 08

TUSGAAR TOGTNOSON, UNDESNII ILERXIILEL BOLSON UURIIN DALBAATAI, MUNGUN TEMDEGTEI MONGOL ULS NUTAG DEVSGER DEEREE XUJAA NART DARLUULJ, BOOLCHLOGDOX GEJ. UUNIIG ARDCHILAL GEGCHID XUSSEN, ODOO BIELELEE OLJ. GEXDEE BID XEZEE CH TA NART BUUJ UGUXGUI, XARIN CH TA NARIIN ESREG BOSOX BOLNO...MONGOLCHUUDIIG BYY BAS

0  |  0
Top