Гадаад паспорт захиалах цэгүүд ХЭВИЙН ажиллаж эхэлжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 07

Нийслэлийн хэмжээнд гадаад паспорт захиалах нэг цэгийн үйлчилгээ саатаж, урт дараалал, оочер үүсээд байсан. Иргэдийг бухимдуулсан эл доголдлын шалтгааныг холбогдох байгууллагууд системийн шинэчлэлтэй холбоотой гэж тайлбарлаж байв. 

Тэгвэл зургаадугаар сарын 6-ны өдрөөс эхлэн нэг цэгийн үйлчилгээнүүд хэвийн ажиллаж эхэлсэн талаар албаныхан мэдэгдлээ. Иргэд “Драгон”, “Дүнжингарав”, “Мишээл”, Чингэлтэй дүүргийн зургаан буудлын “Оргил” худалдааны төвд байрлах нэгдсэн төвүүдээр үйлчлүүлж, гадаад паспортоо захиалах боломжтой 

Саатал гарсан өдрүүдэд гадаад паспортоо захиалахын тулд эрт очиж, эхний 40 хүнд багтахгүй бол паспорт захиалах боломжгүй болоод байсан. Асуудал шийдэгдсэнээр одоогоор гадаад паспорт шинээр авах хүсэлтэй иргэдэд ямар нэгэн чирэгдэл учрахгүй болсон гэж үзэж болох юм байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top