Түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй иргэдийг цахимаар бүртгэнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 07

Хөгжлийн банкны зээлээр Нийслэлийн Буянт-Ухаа-2 хороололд 972, Хөвсгөл, Говь-Алтай, Орхон аймгуудад 570 айлын орон сууцыг барьж, ашиглалтад оруулах талаар Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан өнгөрсөн лхагва гаригт /2019.06.05/ мэдээлсэн. “Буянт-Ухаа 2” хорооллын түрээсийн орон сууцыг Улаанбаатар хотын захиргаанд шилжүүлсэн бөгөөд тус хорооллыг хэрхэн түрээслэх асуудлыг  Нийслэлийн Орон сууцны корпораци, хотын захиргаа шийдэх юм.

Иргэдэд дугаар үүсгэж, хүндрэл чирэгдэл гаргахгүйн тулд цаасаар өргөдөл хүлээн авахгүй бөгөөд иргэдийг цахимаар бүртгэж, ил тод нээлттэй зохион байгуулна гэдгийг холбогдох албаныхан онцолж байна. Ирэх долоо хоногт түрээсийн орон сууцанд хэрхэн хамруулах шинэ журмыг баталж, наадмаас өмнө иргэдээ орон байртай болгох ажил эхэлнэ гэж ойлгож болно. 

Засгийн газрын хуралдаанаар түрээсийн орон сууцыг таван жилийн хугацаанд түрээслээд цаашдаа өмчилж болно гэсэн шийдвэр гаргасан билээ. 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ж.Баярсайхан(103.229.122.48) 2019 оны 06 сарын 08

яаж бүртгүүлэх мэдээлэл авья

0  |  0
Батболд(203.91.115.48) 2019 оны 06 сарын 08

Tsaximar yaj bvrtgvvlxvv mdell awx gsi

0  |  0
Nandintsetseg (66.181.161.118) 2019 оны 06 сарын 09

Unheer orchihvol sain bna 3huuhedtei nad shig hun orchihmoorol bna.

3  |  0
Top