Эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах сарын аян эхэллээ

2019 оны 06 сарын 07

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал өнөөдөр боллоо. Тус хурлаар “Нийслэлийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах сарын аян”-ы хүрээнд хийх ажлын зохион байгуулалт, бэлгийн замаар дамжих халдварын тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах аяны захирамж, сүрьеэгийн дэгдэлтийн үед авах арга хэмжээний төлөвлөгөөг НЭМГ-ын орлогч дарга Л.Зэндмаа танилцууллаа.

Түүнчлэн нийслэлийн 142 ӨЭМТ-д зохион байгуулж буй “Эрүүл иргэн” аяны төрөлжсөн нарийн мэргэжлийн үзлэг оношилгооны явц, “Эх, хүүхдийн тусламж, үйлчилгээг дэмжих жил”-ийн хүрээнд хийх ажлыг эрчимжүүлэх талаар холбогдох хэлтсийн дарга нар мэдээлэл хүргэсэн юм.

Энэ хүрээнд эмнэлгүүдийн үйл ажиллагаатай холбоотой тулгамдсан асуудал болон тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийн талаар харьяа эрүүл мэндийн байгууллагын дарга нар санал солилцсон. Мөн саяхан Налайх дүүрэгт зохион байгуулагдсан “Шүд угаалтын анхдугаар” тэмцээний үр дүн, ач холбогдол болон иргэдийн идэвхи санаачлага өндөр байсан тухай НШЭНТ-ийн дарга Л.Хэнтий, Налайх эрүүл мэндийн төвийн дарга Л.Байгаль нар сонирхолтой мэдээллийг өглөө.

Шуурхай хурлын төгсгөлд “Нийслэлийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах сарын аян”-ыг үр дүнтэй зохион байгуулах, “Эрүүл иргэн” аяны талаарх мэдээлэл сурталчилгаанд анхаарч иргэдийн хамрагдалтыг нэмэгдүүлэх, НЗДТГ-ын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд БНСУ-ын Инчеон хотын Kатолик их сургуулийн Мари эмнэлэгт НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн байгууллагаас хүүхэд, эх барих, сэргээн засах, хавдрын чиглэлээр сургах эмч, мэргэжилтнүүдийг холбох зэрэгт идэвхи санаачлагатай ажиллахыг эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад даалгалаа.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(41.138.91.171) 2019 оны 06 сарын 18

Сайн уу, ээж ээ Хүмүүс мөрөөдөлдөө хүрэх боломжийг олгохын тулд интернэт зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилтийн хэрэгцээ; бидэнтэй холбоо барина уу Зээлийн хїїгийн турш зээлийн хїї 2% байна. Бидний санал болгож буй санал нь $ 5,000-500.000 доллараас эхлэн 1 жилээс 25 жил хүртэлх хугацаанд буцаан олгогддог. Хэрэв та сонирхож байвал илүү мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. Мэйл: matildalecoustre@Gmail.Com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top