Хар тамхитай тэмцэх чиглэлээр Казахстаны цагдаагийн байгууллагатай хамтран ажиллахаар болжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 06 сарын 08

Монгол Улс, БНКазУ-ын Гадаад харилцааны яам  хоорондын Консулын IX зөвлөлдөх уулзалт Нур-Султан хотноо болжээ. Энэ удаагийн Зөвлөлдөх уулзалтад Монголын талын төлөөлөгчдийг ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг, Казахстаны талын төлөөлөгчдийг БНКазУ-ын ГХЯ-ны Консулын газрын захирал Умбетбаев Т.Б. нар тус тус тэргүүлж оролцсон бөгөөд манай талын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ГИХГ-ын дарга Д.Мөрөн, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын дарга Ж.Эрдэнэболд, ХЗДХЯ болон ЭСЯ-ны төлөөлөл оролцжээ.

Хоёр тал уулзалтын үеэр өмнөх уулзалтын мөрөөр хэрэгжсэн ажлын үр дүн, Монгол, Казахстаны консулын харилцааны өнөөгийн байдал, иргэдийн эрх ашгийг хамгаалах асуудлаар дэлгэрэнгүй хэлэлцэж, хоёр улсын хууль зүй, дотоод хэргийн яамд хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, хар тамхитай тэмцэх чиглэлээр цагдаагийн байгууллагууд хооронд хамтран ажиллахаар тогтсоноос гадна хоёр улсын хооронд байгуулсан эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах асуудлыг урагшлуулах талаар санал солилцсон байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(182.160.39.99) 2019 оны 06 сарын 09

ЭНЭ БАЛАЙ КАЗААКУУД ҮҮ ЭНЭ БАЛАЙ ТУРКҮҮД ҮҮ ЛАЛИЙН ШАШИЙНТАЙ КАЗААК ҮҮ ТУРКҮҮД ҮҮ

0  |  0
Top