Тувагийн малын хулгайч нарт ял оноолоо

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 14

ОХУ-ын Тувагийн шүүхээс малын хулгайч нарт ял оноолоо. Тувагийн иргэн Константин Намгай, Николай Арынчин нар 2017 оны есдүгээр сард ОХУ, Монголын хилийг зөрчин, Увс аймгийн малчны адуунаас дөрвөн морь хулгайлсан байна. Манай малчинд учирсан хохирлыг шүүхээс 103 мянга 200 рублиэр үнэлж, хохирлыг барагдуулах шийдвэр гаргасан байна. Харин малын хулгайчид чанга дэглэмтэй хорих ангид дөрвөн жил хоригдох ялаар шийтгүүлжээ. Өөрөөр хэлбэл тэд хулгайлсан морь болгоныхоо тоогоор жил авсан гэсэн үг юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top